МӨСӨН УУЛ
Мөсөн хананаас урсаж буй ус нь үзэсгэлэнтэй дүр төрхийг бий болгож байгаа ч үүний цаана сүйрлийн түүх бий. Хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхийн мөсөн голууд урьд өмнө байгаагүйгээр хурдацтай хайлж байна.
Миттермайер: "Гэрэл зураг бол уур амьсгалын өөрчлөлтийн талаарх түүхийг бодитоор харуулж буй хамгийн үр дүнтэй, хүчирхэг хэрэгслүүдийн нэг юм" хэмээв.
2017 оны 8-р сард өлсгөлөнд нэрвэгдсэн цагаан баавгайг харуулж буй гэрэл зураг
Энэхүү зураг “National Geographic”-т нийтлэгдсэний дараа бусад төстэй зураг болон дагалдах видео цахим ертөнцөд тархаж, олон нийтийн сүлжээ болон дэлхий даяарх мэдээллийн байгууллагуудаар цацагдсан. Ингэснээр хүн бүр уур амьсгалын өөрчлөлтийг бодитоор харж, ярилцаж байжээ.
ДАЙНЫ ГЭРЭЛ ЗУРАГЧИД
Гэрэл зурагчин Никлен уур амьсгалын өөрчлөлтийн гэрэл зургийг мөргөлдөөний гэрэл зурагтай харьцуулдан авдаг.
Никлен: “Бид өөрсдийн гарагийн эсрэг явуулж буй дайны фронтод байна”
Сүүлийн хэдэн арван жилд цаг уурын гамшигт үзэгдлүүд ойр ойрхон, эрчимтэй тохиож байна. Улмаар тэдгээрийг харуулсан гэрэл зурагнууд бидэнд тус асуудалд илүү анхаарч эхлэх ёстойг сануулж байна.
Гэрэл зурагчин Эд Рам зургаан үхсэн анаашны зургийг өөрийн хальсандаа буулгажээ. Анаашнууд хоол хүнс, усны хомсдолоос болж үхсэн болохыг тэдгээрийн туранхай цогцосууд гэрчилж байна.
Зургаан анаашны цогцос 2021 онд Кени улсын Сабули зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын Эйриб тосгоны захад хэвтэж байж. Тус байдал Кени улсын зүүн хойд хэсэг болон Африкийн өргөн хэсэгт удаан үргэлжилсэн ган гачигаас үүдэлтэй ажээ.
Миттермайер: "Тус зураг уур амьсгалын өөрчлөлт хаа нэгтээ биш, хаа сайгүй болж байгааг харуулж байна. Гэнэт л нэг өдөр энэ таны хаалгыг тогших болно"
ТОСГОНЫ ИРГЭД
Тосгоны иргэд 2005 онд Бангладешийн Бхола арлын эрэгийн үлдэгдэл дээр зогсож байна. Тус ганга мөрний бэлчирийн аманд орших газар далайн түвшин нэмэгдсэний улмаас хурдацтай элэгдэлд өртсөж, ийнхүү гэрэл зурагт буужээ.
ХАМТАРЧ ОРШИХ
Цагаан баавгайнууд Оросын Колючин дахь хаягдсан цаг уурын станц руу нүүж иржээ
Уур амьсгалын өөрчлөлтийн нэг нөлөө нь биологийн төрөл зүйлийн хоргодох явдал юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2022 оны Амьд гаригийн тайланд дурдсанаар 1970 оноос хойш зэрлэг ан амьтдын популяци 69%-иар буурсан нь тэдгээрийн амьдрах орчин үгүй болж байгаатай холбоотой гэжээ.
Алис, Стэнли болон тэдний хүүхэд 2017 онд Кени улсад болсон үерийн улмаас байшингаа сүйтгүүлж, улмаар дүрвэжээ. Тэд дэлхийн хамгийн сүүлчийн хоёр цагаан хирсний нэг болох Нажинтай ижил кадраар “Ол Пежета” хамгаалах хүрээлэнд зургаа авахуулжээ. Энэ нь гэрэл зурагчин Ник Брандтын "The Day May Break" цувралын байгаль орчны сүйрэлд нэрвэгдсэн хүмүүс, амьтдыг дүрсэлсэн хэсэг юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар амьтад болон хүмүүст адилхан нөлөө үзүүлдэг. Миттермайер: "Бид энэ гарагийг хуваалцдаг учир бид бүгдээрээ сүйрлийн нөлөөнд автсан гэсэн үг”
ЭХ СУРВАЛЖ: CNN
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ