УИХ-ын өнөөдрийн чуулганаар /2022.03.30/ нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа юм.
Тухайн нэрсийн дунд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэр цохогдоод буй.
Тэрбээр тус асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Н.Наранбаатар: "Ер нь бол би хэрэг хийгээгүй. Шүүх тогтоох байлгүй. Өмнөговь аймаг том бүс нутаг учраас төлөөлөгчгүй болчих гээд байна. Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. УИХ-д байж байвал ярих зүйл зөндөө байна.
Надад битүүмжлээд байх 16 объект байхгүй. Прокурор андуурч хэлсэн байх. Манай төрсөн дүү бизнес хийдэг нь үнэн. Хоёр машин гаалиар журмынх нь дагуу оруулж ирсэн. Хотын гаалийг зохицуулаад, дараалал зөрчиж машин оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ.
Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд яригдах жижиг сажиг зүйлүүд зөндөө гарах юм билээ. Ашиг хонжоо хайж ажиллаж байгаагүй.
Миний хувьд мөрдөн байцаалттай холбоотой зүйл ярихгүй байсан. Гэтэл хаанаасаа задардаг юм мөрдөн байцаалттай холбоотой асуудал хэвлэлээр ил болчих юм. Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан.
Хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад, УИХ-аас хөдөөгийн гишүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг өгснийг нэмээд, Хаан банкны зээл, ах дүү нараасаа тусламж аваад төлсөн юм. Энэ баримт нотолгоогоо өгсөн. Төрийн ажил хийгээд л явж байлаа" хэмээв.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ