surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Д.Монголхүү цахим гавыг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд саад учруулсан нь тогтоогдсон гэв

Д.Монголхүү цахим гавыг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд саад учруулсан нь тогтоогдсон гэв

Иргэн Д.Монголхүүг цагдан хорих болсон шийдвэрийн талаар БЗД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс мэдээллээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ө.Уртнасан: "Д.Монголхүүг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өгсөн байгаа.

Ялтан Д.Монголхүү шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тогтоогдсон маршрутаас гарсан, 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь тогтоогдсон учраас Д.Монголхүүгийн үлдсэн 6 сар, 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байгаа" гэв.

"Цахим хяналтын төхөөрөмжийн цэнэг дууссан биш санаатайгаар өөрөө унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялтан хуульд заасан үүргээ гурван сарын хугацаанд 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж тооцно гэсэн заалт байдаг. 

Гурван сарын хугацаанд хоёр удаа маршрутаа зөрчиж цахим хяналтын төхөөрөмжийг унтраасан нь тогтоогдсон" хэмээв.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1