Финландын НАТО-д элсэх хүсэлтийг Унгар болон Турк улсууд хүлээн зөвшөөрөхгүй олон сар хүлээлгэсний эцэст өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн. Тэгвэл өнөөдөр /2023.04.04/ Финланд улс албан ёсоор хамгийн том цэргийн эвслийн 31 дэх гишүүн болов. Финландын хүсэлтийг хамгийн сүүлд зөвшөөрсөн Турк улс өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд албан бичгээ гардуулж байна.
"Энэ бол түүхэн долоо хоног. Маргаашаас эхлээд Финланд НАТО-ийн гишүүн болж байна. Финландтай зэрэг хүсэлтээ өгсөн Швед улс ч бас удахгүй НАТО-д нэгдэнэ гэдэг найдаж байна" гэж эвслийн дарга Йенс Столтенберг мэдээлlээ.
"Бид Финландын тугийг НАТО-ийн төв байрнаа анх удаа мандууллаа. Финландын, Нордикийн орнуудын, НАТО-ийн аюулгүй байдалд ач холбогдолтой сайхан өдөр болж байна" гэж Норвегийн ерөнхий сайд асан хэлэв.
Ёслолын ажиллагаанд Финландын ерөнхийлөгч Саули Нийнисто, Батлан хамгаалахын сайд Антти Кайкконен, Гадаад хэргийн сайд Пекка Хаависто нар оролцоно. "Энэ бол бидний хувьд түүхэн мөч. Финландын хамгийн гол зорилго бол Украинд үзүүлэх НАТО-ийн дэмжлэгийг онцлох явдал юм. Бид Евро-Атлантын бүс нутагт тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахыг эрмэлздэг" гэж Пекка Хаависто хэлэв.
БҮЛ НЭМСЭН НАТО, КРЕМЛИЙГ ХАМГААЛАЛТАА БЭХЖҮҮЛЭХЭД ХҮРГЭВ
Энэ мэт жишигээр НАТО хань бүлээ нэмж Дэлхийн нэгдмэл байх хүчний бодлогод нөлөөллөө үзүүлж байгаа бол Кремль хамгаалалтаа бэхжүүлж, энх тайвны бодлогоо эсрэгцүүлэн хөндөж буйг Александр Грушкогийн дараах мэдэгдлээр ил болов. "Бид баруун болон баруун хойд нутагт цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ. Хэрвээ Финландын нутаг дэвсгэрт НАТО-ийн бусад орон цэргээ байршуулбал бид аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авна" гэв. НАТО-ийн дээд хэмжээний уулзалт энэ оны долдугаар сарын 11, 12-нд Литва улсад болно. Уг уулзалтаас өмнө Швед улсыг НАТО-д элсүүлнэ гэж ажиглагчид үзэж байна. Ингэж бүлээ нэмэх НАТО-гийн бодлогод Кремлийн хамгаалалт хэрхэн нөлөөлж, ямар арга зам үлдсэнийг харах өдөр цөөхөн үлдлээ.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ