surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн /5G/ технологийг 2023 онд нэвтрүүлнэ гэлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн /5G/ технологийг 2023 онд нэвтрүүлнэ гэлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэлдээ, "цахим үндэстэн" болох зорилгыг хэрэгжүүлэх дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, цахим засаглалыг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх, инновац, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний хөгжлийн хурдасгуур болох хэмээн тодорхойлсон яамныхаа зургаан зорилтыг нэг бүрчлэн танилцуулав.
Дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах хүрээнд улсын хэмжээнд дамжуулах сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлого боловсруулж ажилласны үр дүнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар хот хоорондын шилэн кабелийн урт 40,760 км, хот доторх шилэн кабелийн урт 7,223 км хүрч, шилэн кабельд холбогдсон сумын тоо 227 болсон бөгөөд интернэт гарцын багтаамж 570 гигабит/сек буюу емнөх оны мен үеэс 32 хувиар, монгол улсаар дамжиж буй олон улсын интөрнэтийн транзит урсгалын хэмжээ 1,410 гигабит/сек болж, 24.1 хувиар тус тус нэмэгджээ. Улсын хэмжээнд нийт 1537 байршилд 4G сүлжээний станц ажиллан, 4G сүлжээний нийт хэрэглэгчдийн тоо 2.9 сая болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.37 хувиар, хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ 26.2 хувиар өссөн байна. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болон хувийн хэвшлийн хөренге оруулалтаар 2022 онд 214 км урт шилэн кабель нэмж суурилуулсны дээр алслагдсан 238 багт үүрэн холбооны 4G сүлжээ нэвтрүүлсэн байна.
Төрийн өмчит аж ахуйн нэгжийн дамжуулах сүлжээний багтаамж 2017 онд 12.5 гбит/с байсан бол 2021 онд 2,112 гбит/с болж 166 дахин, сүлжээний хэрэглээ 3.8 гбит/с байсан бол 2021 онд 79.5 гбит/с болж 20 дахин нэмэгдэн, нэгж үнэ тариф дунджаар 39.5 мянган төгрөг болж 7.4 дахин буурсан байна. олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан үзүүлэлтээр манай улс

2021 оны байдлаар 4G сүлжээнд хамрагдах байдлаар 143 орноос 46 дугаар, 3G сүлжээнд хамрагдах байдлаар 144 орноос 14 дүгээр байрт орсон байна. манай улсын нийт хүн амын 84 хувь нь интернэт хэрэглэдэг, өрхийн 80 хувь нь интернэт хандалттай, 33 хувь нь компьютертэй байгааг сайд Н.Учрал мэдээлэлдээ дурдав.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1