Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр валютын нөөцтэй холбоотой мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өглөө.
Ч.Хүрэлбаатар: "Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр Засгийн газраас гарснаас хойш зургаан сар боллоо. Тухайн үед 2.5 тэрбум ам.доллар болж унасан байсан бол 2023 оны гуравдугаар сарын сүүлээр 3 тэрбум 438 сая ам.долларын валютын нөөцтэй болсон.
Монгол Улс энэ оны эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон. Зургаан сарын дараах үйл ажиллагааг эргэж хараад юун дээр анхаарах вэ гэдэг асуудал яригдаж байгаа.
Биржээр зарагдсан нүүрсийг хилээр саадгүй гаргадаг тусгай гарцуудыг гаргаж хэвшүүлэх ажлыг анхаарч ажиллана. Нүүрсний тээврийн бүх гэрээг цахимжуулж, бүртгэлжүүлэх ажлыг хийх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл урд нь бүртгэлгүй байсан, төлж байгаа татвар тодорхой бус, дутуу төлөгддөг байсан асуудлыг шийднэ. Бүртгэгдсэн гэрээний дагуу тээвэрлэнэ. Биржээр борлуулдаг бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авахаар төлөвлөсөн. Эхний гурван сарын байдлаар Монгол Улсын инфляцын түвшин 10.6 хувь болж буусан.
Валютын нөөц гурван сарынхаа импортыг хангах хэмжээнээс дээшээ байвал сайн гэж үздэг. Тэгэхээр одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байгаа учраас боломжийн гэж үзэж байна. Гэхдээ цаашид валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. БНХАУ-ын эдийн засаг 2023 онд хамгийн багадаа 5%-ийн өсөлт гарахаар байгаа нь Монгол Улсын эдийн засгийг долоогоос дээш хувиар өсгөх боломж бүрдүүлсэн гэж харж байна. Тэгэхээр 2023 он бол энэ боломжийг сайн ашиглах ёстой жил" хэмээв.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ