Бизнесийн орчин дахь төрийн үйлчилгээг цахимжуулах "E-Business” платформыг нээх үйл ажиллагааг өнөөдөр Чингис хааны музейд зохион байгуулж байна.
Тус платформ нь бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх, төрийн дарамтыг арилгах, бизнесүүдэд тулгардаг аливаа бэрхшээл, ийш тийш гүйлгэдэг цаасан хүнд суртлыг халах ач холбогдолтой аж.
Е-Business платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.
Мөн ААН шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дор нэгтгэх зэрэг үйл явцыг цахимаар шийдэх юм байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдэд "Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт"-ийн бодлогын хэрэгжилт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх Засгийн газрын бодлого үйл ажиллагааг танилцууллаа.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ