БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн А.Энхжаргал:
Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21 хувь буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар
- дархан цаазат газар
- байгалийн цогцолборт газар
- байгалийн нөөц газар
- байгалийн дурсгалт газар гэж ангилж, эдгээрийг манай 36 хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байна
"Энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар БОАЖ-ын сайдын тушаалаар 298 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 аманд газар ашиглахыг хориглосон.
Тодруулбал, Нүхт, Залаатын баруун богино, Шажин хурах, Ширдэгт, Энхтайван, Манзушир, Түр хурах, Тайна, Чулуут, Бумбат зэрэг аманд газар ашиглахыг хориглосон байдаг. Ингэснээр 5,900 орчим га талбайг хамгаалж чадна гэж үзэж байгаа. 2023 оны нэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдсөн Зөвшөөрлийн тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах асуудлыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт хэрэгжин мөрдөгдөж байгаа.
Энэ оноос эхлэн дахин газар олгохгүй бөгөөд Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн дагуу газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг үндэслэн газар олгох зохицуулалт хийсэн байгаа" гэв.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2024.11.18 09:03
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо