surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Журмын өөрчлөлтөөр зөвхөн Н.Түвшинбаяр урамшууллаас хасагдана

Журмын өөрчлөлтөөр зөвхөн Н.Түвшинбаяр урамшууллаас хасагдана

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ОУОХ-ны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон ДАШТ-д амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт оруулав.

Ингэснээр биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс Олимп, Паралимпын наадам, ДАШТ болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгодог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгалаа.

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар ЗГ-аас нэг сард 154 сая төгрөгийн урамшуулал авдаг нийт 67 тамирчин байжээ. Үүнээс хуулийн хариуцлага хүлээсэн нь Олимпийн алт, мөнгөн медальт тамирчин Н.Түвшинбаяр юм. Зарим тамирчдын хувьд хэрэгт холбогдож байсан ч хуулийн хариуцлага хүлээсэн гэх тэмдэглэлгүй тул Засгийн газрын журмын өөрчлөлт одоогоор зөвхөн Н.Түвшинбаярт үйлчилж байна. Түүний хувьд нийт 7.5 сая төгрөгийг сар бүр урамшуулал болгон авдаг байв

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1