Японы Окинава арлын нэг хэсэг Мияакожимагийн ойролцоо 10 хүн тээвэрлэж явсан цэргийн нисдэг тэрэг далайд осолдсон. Уг ослоос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Хар шонхор буюу "UH60" цэргийн нисдэг тэрэг Мияакожима дахь Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний баазаас гараад радарын мөрдлөгөөс алга болсон байна. Онгоц Мияакожима орчмын усанд эргүүл хийж, агаарын тагнуулын үүрэг гүйцэтгэж байжээ.
Зүүн Хятадын тэнгисээс Номхон далай руу аялж буй Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Мияакожимагийн ойролцоо дайран өнгөрдөг. Өнгөрсөн өдрүүдэд буюу Тайванийн удирдагч Цай Ин Вен, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МкКарти нарын уулзалтын үеэр Хятадын гурван байлдааны хөлөг онгоц арлын хажуугаар өнгөрчээ.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида онгоцонд байсан хүмүүсийг аврах нь засгийн газрын тэргүүлэх зорилт гэв. Японы эргийн хамгаалалтын алба болон онгоцны сэгийг анх илрүүлсэн цэргийн хөлөг онгоц сураггүй алга болсон 10 хүнийг хайж байна. 10 хүний дөрөв нь нисдэг тэрэгний багийн гишүүн бол зургаа нь зорчигч юм.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ