Богдхан ууланд зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгасан талаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.
Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд “Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль”-ийн 30 дугаар зүйл, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн наймдугаар зүйлд тус тус заасны дагуу үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримтын бүрдэл хангасан тохиолдолд Хамгаалалтын захиргаанаас хашаа барих, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл олгоно.
Харин зөвшөөрөлгүй ажил эхлүүлсэн болон хашаа барьсан тохиолдолд Зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар БОАЖ-ын сайдын тушаалаар 298 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 аманд газар ашиглахыг хориглосон.
Тодруулбал, Нүхт, Залаатын баруун богино, Шажин хурах, Ширдэгт, Энхтайван, Манзушир, Түр хурах, Тайна, Чулуут, Бумбат зэрэг аманд газар ашиглахыг хориглосон байдаг. Ингэснээр 5,900 орчим га талбайг хамгаалж чадна гэж үзэж байгааг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн А.Энхжаргал мэдэгдлээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2024.11.18 09:03
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ