Өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн яриа хэлэлцээнд Хятадын эм, эмнэлгийн бүтээгдэхүүний асуудлыг зохицуулах байгууллага болох Үндэсний Эмийн Бүтээгдэхүүний Хэрэг Эрхлэх Газар тэргүүлэн оролцож байгааг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Бээжингийн эрх баригчид хэлэлцээг сар шинийн баяраас өмнө / нэгдүгээр сарын 22/ дуусгахаар ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн оны сүүлээр хятадын засгийн газар “тэг ковид” стратегиасаа татгалзсаны дараа тус улсад короновирусийн халдвар тархалт огцом нэмэгдсэн билээ.
Үүний улмаас эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, эм, эмнэлгийн бүтээгдэхүүний олдоц хүрэлцээ муудсан гэх мэдээлэл байгаа юм.
Өвчний хүндрэлээс 90 орчим хувийн үр дүнтэй сэргийлдэг нь туршилтаар батлагдсан Paxlovid эмийг Хятадын иргэд гадаад орнуудаас олж авах гэсэн оролдлого огцом нэмэгджээ.
Барууны эм, вакцинаас татгалздаг Бээжингийн эрх баригчид Paxlovid-ийг эмчилгээнд ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн оны хоёрдугаар сард өгч байв. Харин энэ удаа Хятадад бөөнөөр үйлдвэрлэх тухай яригдаж байна.
Энэ талаар тодруулахад хятадын холбогдох албаныхан мэдээлэл өгөөгүй бол Pfizer компанийн төлөөлөгч Pazlovid эмийн хангамж, нийлүүлэлтийг сайжруулах талаар Бээжингийн эрх баригчтай идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа зөвхөн мэдээлжээ.
Одоо хятадад уг эм нэг хайрцаг нь 50000 юанийн үнэ хүрсэн гэх мэдээлэл бий. Энэ бол үндсэн үнээс 20 дахин өндөр үнэ юм.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй