Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн А/120 дугаар тушаалаар “Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан гадаадын иргэний оршин суух үнэмлэх шинэчлэгдлээ.
Тодруулбал, Оршин суух үнэмлэхийг олон улсын жишигт нийцүүлж, аяллын баримт бичгийн бүтэц, стандартыг хангасан NFC технологи, MRZone, QR код болон гадаадын иргэнд олгож буй F-register буюу дахин давтагдахгүй 13 оронтой дугаар бүхий оршин суух үнэмлэх (residence permit)-ийг 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс олгож эхэлжээ.
Мөн журмын 1.3-д “Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд “Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-аас оршин суух үнэмлэхийн лавлагааг олгож болно” гэж заасны дагуу https://emmigration.mn// хуудаснаас цахим лавлагаа авч, ашиглах боломжтой.
Журмын 5.4-д зааснаар дээрх цахим лавлагааг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийн адил ашиглах бөгөөд улсын хилээр орох, гарах тохиолдолд оршин суух үнэмлэхийг эх хувиар зайлшгүй шаардах юм.
Журмыг шинэчилсэнтэй холбогдуулан 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс оршин суух зөвшөөрлийн долоон төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж байна. Үүнд:
Ташрамд мэдээлэхэд, 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон гадаадын иргэний оршин суух үнэмлэхийн хугацаа хүчин төгөлдөр байгаа тохиолдолд заавал солихыг шаардахгүй бөгөөд гадаадын иргэн, хуулийн этгээд нь өөрийн хүсэлтээр тэмдэгтийн болон оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамжийг төлж, шинээр солиулах хүсэлт гаргах боломжтой гэж Гадаадын Иргэн Харьяатын Газраас мэдээллээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй