Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен нар Хятад улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Макрон дайныг зогсооход туслахыг Хятадын дарга Ши Жиньпинд уриалжээ. "Оросыг ухааруулж, талуудыг хэлэлцээрийн ширээнд суулгана гэдэгт тань найдаж байна. Украин эзлэгдсэн хэвээр байгаа цагт бид аюулгүй, тогтвортой Европ болж чадахгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон дүрэм зөрчиж буй нь хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл" гэж Макрон хэллээ. Ши Жиньпин дараа нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хятад улс энхийн хэлэлцээг дэмжиж, улс төрийн шийдэл хайж байна" гэжээ.
Харин Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен хэлэхдээ "Хятад улс Орост зэвсэг нийлүүлбэл олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг болно. Цаашлаад энэ нь Европын холбоо болон Хятадын харилцаанд их хэмжээний хохирол учруулна" гэжээ. Мөн Хятадыг энх тайвныг дэмжих үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Макрон энэ айлчлалаас ганзага дүүрэн ирнэ гэдэгт ажиглагчид итгэхгүй байна. Ши Жиньпиний үзэл бодлыг Макрон өөрчлөх магадлал маш бага гэж үзэж байна.
Айлчлалын үеэр Франц, Хятадын корпорациуд болон соёлын байгууллагууд хэд хэдэн чухал хэлэлцээрийг үзэглэсэн бөгөөд Ши Жиньпин, Макрон нар гэрч болжээ. Онгоц үйлдвэрлэгч "Airbus", тансаг зэрэглэлийн "LVMH" брэнд, цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч "EDF" зэрэг компанийн удирдлагуудаас эхлээд бизнес эрхлэгчид, уран бүтээлчид Макроныг дагалдан Хятадад ирсэн байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ