АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага "NASA" гурван америк, нэг канад сансрын нисгэгчийг танилцуулсан нь ирэх онд сар руу нисэх хүмүүс юм.
Хагас зууны дараа АНУ дэлхийн дагуул дээр дахин хүмүүс буулгах зорилготой Artemis хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
АНУ-ын иргэн Рэйд Уайзмэн, Виктор Гловер, Кристина Кок нар өмнө нь тойрог замд ажиллаж байсан туршлагатай бол Канадын иргэн Жереми Хансен анх удаа сансарт нисэх гэж байна. Харин 44 настай цахилгааны инженер Кок саран дээр хөл тавих анхны эмэгтэй болох юм.
“Дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг пуужин тэднийг сансарт нисгэх болно. Бид саран дээр буцаж очсоныхоо дараа Ангараг руу ниснэ” гэж Хьюстон хот дахь Жонсоны Сансрын Төвд болсон танилцуулах арга хэмжээний үеэр "NASA"-гийн захирал Билл Нэлсон хэлжээ.
"Artemis II" багийн ахлагч, 47 настай Уайзмэн нь АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчний сөнөөгч онгоцны нисгэгч юм.
46 настай Гловер бас сөнөөгч онгоцны нисгэгч бөгөөд тойрог замд ажилласан анхны Африк гаралтай Америк хүн болж байсан бол одоо мөн саранд хүрсэн анхдагч болж байна.
47 настай Хансен нь Канадын зэвсэгт хүчний сөнөөгч онгоцны нисгэгч ажээ. Кок, Хансен нар Artemis II багийн мэргэжилтнээр ажиллах юм байна.
"Artemis I" аяллыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан бөгөөд нисгэгчгүй Orion хөлөг сарны орчимд 25 хоног ажиллаад буцаж ирсэн аж.
Харин энэ удаа "Artemis II" аяллаар сансрын нисгэгчдийг мөн сарны орчимд хүргэх ч гадарга дээр нь буулгахгүй. 10 хоногийн аяллын үеэр "NASA"-гийн SLS (Space Launch System) пуужин болон Orion хөлөгт хүн амьдрах боломжийг турших зорилготой гэнэ.
Үүний дараа "Artemis III" нислэгийг 2025 онд үйлдэхдээ сансрын нисгэгчдийг сарны гадарга дээр буулгахаар төлөвлөжээ.
Энэ нислэгээр саран дээр байнгын станц байгуулах ажлыг эхлүүлж, улмаар 2040 онд Ангараг гараг руу дамжин нисэхээр төлөвлөсөн гэнэ. Өмнө нь саран дээр нийт 12 хүн хөл тавьж байсан нь бүгд цагаан арьстан эрчүүд байжээ.
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ