Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтын зөвлөлд хамаарагддаг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд нүүрс ачилтын богино тээвэрт явж байгаа тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх дэс дараалалд оруулж батлуулах нэрийн дор "бөмбөлөг" гэх шинэ нэршил үүсгэж, аж ахуйн нэгжүүдээс хахууль авч, үйлчилгээний дэс дарааллыг алдагдуулсан, өөрийн хамаарал бүхий компанийг хилээр нэвтрүүлэх зорилгоор шинжилгээний багт нөлөөлсөн” гэх гомдол, мэдээллийн мөрөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Давааням эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр нийт 16 компанийн 1551 тээврийн хэрэгслийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгож, нийт 121,100 юань, 36,500,000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон байна. Тухайлбал,
-2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий 4 компанийн 197 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахаар 20,100 юань хахуульд авсан, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэр бүхий 11 компанийн 930 тээврийн хэрэгсэлд авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 101,000 юань хахуульд авсан,
-2021 оны зургадугаар сарын 8-ны өдөр нэр бүхий 5 компанийн 424 тээврийн хэрэгсэлд авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 37,500,000 төгрөг хахуульд авсан.
-2021 оны долдугаар сарын 10-ны өдөр түрээсийн байрны төлбөрөө төлүүлэхээр иргэн Ө-гээс 1,000,000 төгрөг шаардаж, хахуульд авсан нь нотлох баримтаар тогтоогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд, С.Даваанямыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 7 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч шийдвэрлэжээ.
Мөн мэргэжилтэн Б.Оргилболд, инженер Э.Шарав-Арилдий нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг нь хасч, 18 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэн С, Э нарыг хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг нь хасч, 10 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ