Сүхбаатар аймагт нохойнд хазуулсан есөн иргэнд галзуугийн бус сүрьеэгийн вакцин тарьсан явдал эмч, сувилагчдын өвчтөнд яаж ханддагийн тод илрэл боллоо. Ганц удаа бол андуурч, эндүүрсэн гэж зөөллөж бодож болохоор. Гэтэл бүр долоогийн долоон удаа шүү. Бүр 20-30 дахин өндөр дозоор тарьчихсан хээвнэг суугаа нь энэ салбар дампуурсны, ёроолдоо хүрсний илрэл юм.
Эмч, сувилагчдыг бүхлээр харлуулах гэсэнгүй. Гэвч энэ мэт хэнэггүй, хүний амь нас, эрүүл мэндийг юман чинээ огт тоодоггүй хүйтэн цэвдэг сэтгэлтнүүд ч энэ салбарт бишгүй. Үүнийг дээрх явдал нотлоод өглөө. Бүр эсрэгээрээ санаатайгаар бусдын эрүүл мэндийг хохироох гэсэн үйлдэл гэж харж болохоор байна.
Сайдын ажлаа өгөөд дэд сайдын суудал руу гулссан С.Энхболд таны толгойлж байсан салбар ингэтлээ дампуурч, хүний алтан амиар тоглож сууна. Сүрьеэгийн вакциныг их дозоор тариулсан хүмүүсийн биед өнөөдөр ноцтой шинж тэмдэг илрээгүй байгаа ч хожим ямар ур урхаг үлдээхийг хэлж мэдэхгүй.
Сүхбаатар аймгийн Засаг дарга, эмнэлгийн удирдлагууд
“Хавар дөнгөж сургуулиа төгсөж ирсэн сувилагч ийм ноцтой алдаа гаргачихлаа” Хариуцлага тооцно”хэмээж байна.
Аймаг нь тэнэмэл нохдоор дүүрчихсэн, тэд нь иргэд рүү дайрч 21 хоногт гэхэд л долоон хүн хазуулж, гэмтсэн байх юм. Галзуу өвчнөөс сэргийлэх тарилга хийж байгаа эмнэлгийн ажилтнуудын дэндсэн хэнэггүй зан гээд энэ аймагт ер нь болж, бүтэж байгаа зүйл байна уу, Засаг дарга М.Идэрбат аа.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй