Энэ долоо хоногт сошиал орчинд АНУ болон НАТО-гоос задарсан "Украйны сөрөг довтолгооны төлөвлөгөө" гэх баримт сошиал орчинд тарсан юм.
Энэ сарын сүүлээр хэрэгжих энэхүү төлөвлөгөөний дэлгэрэнгүй пүрэв гарагт Нью-Йорк Таймс сонинд нийтлэгдэж байв.
Тухайлбал, Украйны арми нийт 60,000 цэрэг, 250 гаруй танк, 350 гаруй хуягт машиныг уг ажиллагаанд зориулж бэлдээд буй тухай мэдээлжээ.
Баасан гарагт Пентагоны төлөөлөгч Нью-Йорк Таймс сонинд тодруулга өгөхдөө “Бид сошиал сүлжээнд тарсан бичиг баримтыг анхааралдаа авч, шалгаж байгаа” гэсэн хариу өгсөн юм.
Дараа нь Украйны ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк үүнийг "Оросын талаас явуулсан хуурамч мэдээлэл тараах ажиллагаа" гэж тайлбарлажээ. Мөн “Зөвлөлт Холбоот Улс задран унсанаас хойш Оросын тагнуулын албанд зөвхөн Photoshop болон хуурамч мэдээлэл ашиглан дотоод үйл ажиллагааг нөхөх хэмжээнд хүртлээ доройтсон” гэж тэр твиттер хуудсандаа бичээд хэдийгээр Москвагийн эрх баригчид тасалдуулахыг оролдож байгаа ч Украйны сөрөг довтолгоо удахгүй газар дээрээ бодитоор хэрэгжихийг амласан байна.
Задарсан төлөвлөгөөнд Украйны дайнд Оросын алагдсан цэргийн тоог харьцангуй багаар буюу 17,500 гэж дурдсан байгаа юм. Эндээс харвал Оросын тагнуулын алба зориуд ийм хуурамч мэдээлэл тараасан байх магадлалтай байна.
Их Британий Батлан хамгаалах яам энэ оны хоёрдугаар сард дайны турш Оросын амссан хүн хүчний нийт хохирлын хэмжээг 40,000-60,000 гэж тооцоолсноо мэдээлж байв.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо