АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуулийн хууль зөрчсөн хэргээр шүүхээс ял сонсоод байгаа билээ.
Тэрбээр тус улсын ерөнхийлөгч асан эрхмүүдээс гэмт хэрэг үйлдэн яллагдсан анхны хүн болон түүхэнд бичигдэж байгаа юм.
Тэгвэл Оросын алдартай зэвсгийн наймаачин Виктор Бут түүнийг ОХУ-д дүрвэж ирэхийг уриалжээ.
“Үхлийн наймаачин” хочтой тэрбээр АНУ-ын шоронд 25 жил ял эдэлж байгаад өнгөрсөн оны сүүлээр ялтан солилцоогоор эх орондоо буцаж ирсэн юм.
Бутыг мансууруулах бодисын хэргээр Оросын шоронд ял эдэлж байсан АНУ-ын эмэгтэй сагсан бөмбөгийн од Бритни Грайнераар сольж байв.
Бут өчигдөр АНУ-ын экс ерөнхийлөгчид бичсэн ил захидалдаа,
“Таны амьдралд аюул учирсан гэж би бодож байна. Байдены засаг захиргаа таныг шоронд "чирч оруулах"-аар тасралтгүй оролдох нь тодорхой. Таны тэмцэл үр дүнд хүрэхээс өмнө удахгүй тэд амьдралыг тань сүйрүүлэх болно” гэж бичин түүнийг ОХУ-д дүрвэн ирж, Америкийн ард түмний төлөө тэмцлээ аюулгүй, амар тайван газраас явуулахыг уриалжээ.
Бут бас Дональд Трампыг эртнээс хүндэлж явдгаа энэ үеэр илэрхийлсэн байна.
Эх орондоо буцаж ирснийхээ дараа Виктор Бут улс төрийн намд элссэн юм.
Дэлхийн дайн мөргөлдөөний хамгийн халуун цэгүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан түүнийг 2008 онд Тайландад ирэхэд нь баривчлаад АНУ руу шилжүүлж байжээ. Улмаар 2012 онд АНУ-ын шүүхээс түүнд олон жилийн хорих ял оноосон юм.
АНУ-ын цөөнгүй тооны иргэн одоо ОХУ-ын шоронд хоригдож буй. Сүүлийн жилүүдэд Вашингтон, Москвагийн хооронд хэд хэдэн удаа ялтан солилцож байв.
Өнгөрсөн долоо хоногт Оросын тал АНУ-ын сэтгүүлч Эван Гершковичийг тагнуулын хэрэгт буруутган баривчилсан юм.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ