МакКинсигийн үзэж байгаагаар XXI зууны дунд үе гэхэд Ази тив дэлхийн ДНБ-ий 50 гаруй хувийг бүрдүүлэх аж. Ази нь дэлхийн хамгийн том тив, дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь амьдардаг ба дэлхийн ирээдүйг тодорхойлоход улам чухал үүрэг гүйцэтгэх хандлагатай байгаа юм. Тус бүс нутагт Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудын нөлөөгөөр сүүлийн хэдэн арван жилд урьд өмнө байгаагүй эдийн засгийн өсөлт ажиглагдаж байна. Хятад, Вьетнам, Тайвань зэрэг улсууд дэлхийн үйлдвэрлэлд хамгийн их хувийг эзэлдэг тул Ази олон талаараа дэлхийн үйлдвэрлэлийн төв болсон. Үйлдвэрлэлийн салбарт Азийн хамгийн том өрсөлдөх чадвар нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэл бөгөөд тус бүс нутаг нь дэлхийн чипний үйлдвэрлэлийн 75 хувийг эзэлдэг.
Ингээд Азийн тивийн хамгийн хүчирхэг таван улсыг танилцуулъя.
1. БНХАУ
Хятад бол АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт ордог, Азийн хамгийн хүчирхэг орон юм. Тус бүс нутагтаа ДНБ-ий хэмжээгээрээ тэргүүлдэг бөгөөд дэлхийн үйлдвэрлэлийн төв гэж тооцогддог. 2019 оны байдлаар дэлхийн мэдлэг, технологид суурилсан үйлдвэрлэлийн салбарт Хятад улсын эзлэх хувь 25 хувь байсан нь тус улсыг технологийн дэвшлийн хувьд дэлхийн тавцанд онцгой чухал болгож байна. Цэрэг, армийн хувьд 5000 орчим танк, 388 тэнгисийн цэргийн хөлөг онгоц, тэр дундаа хоёр нисэх онгоц тээгч, гурван нисдэг тэрэг тээгч, 3000 гаруй нисэх онгоц, 1000 гаруй нь сөнөөгч онгоцтой. Хятад бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг тавих эрхтэй байнгын гишүүн юм. Үүнээс гадна БРИКС-ийн нөлөө бүхий гишүүн юм.
2. ОХУ /Еврази/
Орос Азидаа хамгийн хүчирхэг армитай нь бөгөөд мөн кибер аюулгүй байдлын тал дээр хамгийн дэвшилтэт орнуудын нэг юм. ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд хориг тавих эрхтэй. Орос мөн БРИКС-ийн чухал гишүүн орон.
3. Энэтхэг
Энэтхэг бол цэрэг, эдийн засаг, улс төрийн хүч чадлаараа Азидаа гурав дахь хүчирхэг орон юм. 2023 оны байдлаар Энэтхэгийн арми 2210 нисэх онгоц, түүний дотор 577 сөнөөгч онгоц, 5000 шахам танк, 200 тэнгисийн цэргийн хөлөг онгоц, тэр дундаа хоёр нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой. Улс төрийн эрх мэдлийн хувьд Энэтхэг бол БРИКС болон QUAD-ын чухал гишүүн юм. Мөн Энэтхэг улс Азийн ДНБ-ий 47.5 хувийг бүрдүүлдэг.
4. Япон
Япон бол дэлхийн гурав дахь том эдийн засаг, Азийн хоёр дахь том эдийн засаг юм. Гэсэн хэдий ч 90-ээд оны эхээр хөрөнгийн үнийн хөөсөрснөөс хойш тус улсын эдийн засгийн өсөлт удаашралтай хэвээр байна. Гэсэн хэдий ч Япон улс эдийн засаг, цэрэг, улс төрийн хүчин чадлаараа дэлхийн үйл хэрэгт гол тоглогч хэвээр байна. Японы арми 1451 нисэх онгоцтойгийн 217 нь сөнөөгч онгоц, тэр дундаа тав дахь үеийн F35-ын флоттой, 1000 гаруй танк, 77 тэнгисийн цэргийн хөлөг онгоц, дөрвөн нисдэг тэрэг тээвэрлэгчтэй. Япон нь мөн Долоогийн бүлгийн гишүүн.
5. БНСУ
Өмнөд Солонгос нь Азийн хамгийн хүчирхэг орнуудын нэг юм. Тус улс нь Тайванийн нэгэн адил чипний үйлдвэрлэлд ноёрхож байна. Өмнөд Солонгос асар том эдийн засагтайгаас гадна хүчирхэг армитай бөгөөд 1600 гаруй нисэх онгоц, түүний дотор 402 сөнөөгч, үүний 40 гаруй нь тав дахь үеийн F35 сөнөөгч онгоц, 2331 танк, 97 тэнгисийн цэргийн хөлөг онгоц, түүний дотор хоёр нисдэг тэрэг тээгчтэй.
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ