"Fiba.basketball" сайтад Монголын сагсан бөмбөгийн спортыг онцоллоо.
Мөнх хөх тэнгэрийн орон Монголын сагсан бөмбөг өсөж яваа нь нууц зүйл биш. Төдийлөн анхаарч үзээгүй ч бүгдийн өмнө илхэн буй. Сингапурт болсон ''Fiba 3x3 Asia Cuo 2023'' төрөлд эрэгтэй баг ширүүн дайралтууд хийж, түүхэндээ хоёр дахь удаа аварга болсон нь Монголын сагсан бөмбөгийг дахин анхааралын төвд авч ирлээ.
Азийн аварга болсон нь тэдний хүссэн үр дүн мөн ч гэлээ энэ нь зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэдний гаргасан амжилтын нэгээхэн хэсэг юм.
Үнэхээр тэдний хязгаар Мөнх хөх тэнгэр гэдгийг онцлох нь зүйтэй
Fiba 3x3 Азийн цомын Алдар
Эх орноо төлөөлөн тэмцээнд түрүүлнэ гэдэг мэдээж гайхалтай зүйл. Ялангуяа энэ тэмцээнд Монгол улс түрүүлсэн нь тун онцгой. Үүнээс илүү зүйл тэдэнд бий гэдэгт эргэлзэх хэрэггүй. 2017 оноос хойш анх удаа аваргалж мөн анх удаа Австралийн багийг хожсон юм.
2018 болон 2019 онуудад хожигдсоны дараа гайхалтай хариу болж байна. Энэ бол тэдний хувьд чухал хожил.
"FIBA ASAN CUP 2025" тэмцээний дараагийн шатанд шалгарах уу?
Өмнө хэлсэнчлэн энэ бол тэдний хоёр дахь аваргын цом, дөрөв дэх удаагаа шигшээд шалгарсан тохиолдол юм.
11-р сард болсон 2025 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөөх тоглолтод оролцсон нь FIBA Ази тивийн тэмцээнд анх удаа юм. Тэд зөвхөн оролцоод зогсохгүй Урьдчилсан шатанд оролцох эрхээ авсан нь Азид бүү хэл ДАШТ-д оролцож чансаа өөр шигшээ багуудтай "тулах" боломжтой болсон.
Жинхэнэ талбайн эзэд
11 болон 2-р сард тэмцээнийг өөрсдийн талбайд зохион байгуулж урьдчилсан шатанд орлцох эрхээ авсан нь чухал үйл явдал болов. Тус тэмцээн хөгжөөн дэмжигчид сагсан бөмбөгөөр ямар их өлссөн байсныг харуулж тоглогчид ч тэдний дэмжлэг эрч хүчээ сэлбэж гал шиг тоглотуудыг үзүүлж чадсан. Хөгжөөн дэмжигчид Ази тивийн урьдчилсан шатны тоглолтуудыг цаашид гэртээ болон зочин форматаар явуулахад чухал нөлөө боллоо.
Охидын тоглолт
Зөвхөн эрэгтэй шигшээ баг анхаарлын төвд байга юм биш. 18 хүртэлх насны эмэгтэй шигшээ багийн амжилтаас охидын өсөж хөгжиж буйг харж болно.
Бенгалуруд болсон 2022 оны 18 хүртэлх насны Азийн эмэгтэйчүүдийн АШТ-ий В дивизонд Монголын охид финалд шалгарсан. Малайзын эсрэг тоглот мартагдашгүй байсан. Аваргын цом өргөж чадаагүй ч финалд шалгарсан нь тэдэнд боломж байгааг харуулсан юм.
Онцлох нэгэн
Монголын сагсан бөмбөгийн нэг амжилт бол Майк Шаравжамц билээ.
20 настай Ш.Энхийн-Од шилдэг тоглогч бөгөөд NCAA-ийн I дивизонд тоглосон анхны тоглогч гэдэг нь үүнийг батална. 1-р курсээ тун амжилттай өндөрлүүлсэн. Майк Дэйтоноос гарч ирэх зуны NBA драфтад нэрээ өгсөн ч NCAA-ийн сайтууд дээр өөр сонголтууд ч бий. Юутай ч энэ бол цаашид Монголын сагсан бөмбөгийн ирээдүйд болон монголчуудын хувьд сэтгэл хөдөлгөм бүлэг тохиох нь тодорхой.
"Монголын ард түмнийхээ надад өгч буй энэ их хайр, итгэлд би маш их талархаж байна. Цаашид ч мөн та бүхний бахархал болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх болно" хэмээн Майк Шаравжамц өөрийн инстаграмм хуудастаа нийтэлжээ.
Эх сурвалж: FIBA.BASKETBALL
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ