surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сөүл хотын Дүндэмүн дүүрэгт "Монголд үйлдвэрлэв-2023" үзэсгэлэн болж байна

Сөүл хотын Дүндэмүн дүүрэгт "Монголд үйлдвэрлэв-2023" үзэсгэлэн болж байна

 Жижиг дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК, БНСУ-н Дүндэмүн дүүрэгтэй хамтран "Монголд үйлдвэрлэв 2023" үзэсгэлэн худалдааг энэ сарын 7-ноос 12-ныг дуустал Сөүл хотноо зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнд 5 салбарын 20 гаруй аж ахуй нэгж байгууллага 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэлээ.

"Монголд үйлдвэрлэв 2023" БНСУ-д үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдхүүнийг сурталчлан таниулах зорилготой.

Өнөөдрийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Э.Сарантогос, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон Дүндэмүн дүүргийн дарга И Пил Хён, Дүндэмүн дүүргийн ИТХД И Тэ Ин, ИТХ-ын дэд дарга Чон Сон Ён болон бусад олон хүндэт зочид оролцлоо.

Уг арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Дүндэмүн дүүргийн захиргаа болон тус дүүргийн ЖДҮ-ийн газартай хамтран Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн экспортлох боломж нөхцлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх зах зээлд хамтран ажиллах зорилгоор бизнес уулзалтыг зохион байгуулсан юм. Цаашид "Монголд үйлдвэрлэв" үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Сөүл хотноо жилд 2 удаа зохион байгуулахаар боллоо. "Монголд үйлдвэрлэв 2023" үзэсгэлэн худалдаа Дүндэмүн дүүргийн Жунранчон цэцэрлэгт хүрээлэнд 5 өдрийн турш болно.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1