Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 10325 иргэн, аж ахуйн нэгж зээл авсан бөгөөд одоогоор 219 тэрбум төгрөгийн авлага бий болжээ. Энэхүү авлагыг товлолт хугацаанд нь багтаан авч, санд төвлөрүүлэх даалгаврыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд Төсвийн байнгын хорооноос даалгаад буй.
Мөн тус сангаас зээл авсан ч төлөөгүй иргэн, аж ахуй нэгж ч би. Тэдгээрийн мэдээллийг “хар жагсаалт” буюу Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэсэн байна. Энэхүү зохицуулалтыг хийснээр сүүлийн үед зээлийн эргэн төлөлт нэмэгдэх болжээ.
"Шилэн" ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг ирэх долоо хоногт Цахим хөгжил харилцаа холбооны яам олон нийтэд ил болгохоо сайд Н.Учрал мэдэгдээд буй.
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланд үндэслэсэн мэдээллээр 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар тус сан нь 384 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, үүнээс 301 тэрбум төгрөг нь эргэлтийн хөрөнгө бол 3.5 тэрбум төгрөг нь харилцах, 77.5 тэрбум төгрөгийн бараа, материал, 83 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгаа аж.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй