Коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханаас тодруулахад,
Тэрбээр "Энэ оны гуравдугаар сарын 6-наас УОК-ын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулж ногоон түвшинд шилжсэн.
2022 оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлээд коронавирусийн шалтгаант нас баралт огт бүртгэгдээгүй. Гадагшаа явах урсгалтай холбоотой PCR шинжилгээ хийлгэж буй хүмүүсээс долоо хоногт 1-2 эерэг тохиолдол илэрч байгаа. Гэхдээ эдгээр тохиолдол урьд нь КОВИД-19 тусаад эдгэрсэн хүнээс шинж тэмдэггүй илэрч байна гэсэн үг.
Одоогоор Монгол Улсад гуравдугаар сарын 17-ноос хойш коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Ямар нэгэн хорио цээр байхгүй ногоон бүс болсон гэж ойлгож болно.
Шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Долоо хоногт баруун, зүүн, төв, хилийн бүсээс гээд 1,000 орчим сорьцоос шинжилгээ авахад сөрөг гарч байна.
Эрүүл мэндийн сайдын А22 ажлын хэсэг урд хөрш боомтоо нээсэнтэй холбоотой орж ирж буй хүмүүсээс эхний ээлжид түргэвчилсэн оношлуур, дараа нь түүврээр ПСР шинжилгээг авдаг бөгөөд одоогоор бүгд сөрөг гарсан. Хятад, Япон, Солонгос улсад коронавирусийн тохиолдлын тоо бүртгэгдэж байгаа. Тиймээс хилийн нэвтрэх цэг дээр томилолтын баг үйл ажиллагаа явуулж байна.
ДЭМБ-аас бусад улс оронд коронавирусийн тохиолдол бүртгэгдэж байгаа учраас шинэ хувилбар гарах магадлалтай. Тиймээс сэрэмжээ бүү алд, тандалт судалгаагаа үргэлжлүүл гэсэн чиглэл өгсөн" хэмээн ярилаа.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй