Авлигын эсрэг шилэн ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл өгч байна.
ЦХХХ-ны сайд Ц.Учралд "Зургаадугаар сарын 1-ний дотор мэдээллийг олон нийтэд ил болгох үүргийг Засгийн газраас өгсөн.
shilen.gov.mn цахим хуудаст мэдээллээ нээлттэй болгож байгаа газруудыг үнэлж буй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж уг цахим хуудаст өнгөөр ялгаж байна. Өнгөөр ялгасан учир нь мэдээллээ ил болгож байгааг үнэлсэн.
Өнгөрсөн хугацаанд яам, агентлагуудаас илгээсэн мэдээллүүдэд үндэслээд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт 10,325 зээлдэгчээс 6,092 ААН, ТББ, иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг нээлттэй байршууллаа. Үлдсэн зээлдэгчдийн мэдээллийг долоо хоногт багтаан ил болгохоор мэдээлэл хариуцагчтай тохирсон. ХАА-г дэмжих сангийн зээлд улсын төсөв, Япон улсын буцалтгүй тусламж, БНХАУ-ын Засгийн газрын зээл гэсэн төрөлтэй.
Уг сангаас Улаанбаатар хотод 643 зээл олгосон байна. Энэ нь ямар зориулалтаар авсан, ямар компани хэдэн төгрөгийн зээл авсан зэргийг хайлт хийхэд гарч ирнэ. Энэ нь үе, үеийн Засгийн газар, сайд нарын олгосон зээлүүд.
Тариалан эрхлэлтийн сантай нэгдээд ХАА-г дэмжих сан болсон. Энэ долоо хоногт мэдээлэл хариуцагч буюу ХАА-г дэмжих сангийн удирдлагууд, ХХААХҮЯ машинд уншигдах байдлаар мэдээллээ илгээхээр нь олон нийтэд ил болгоно. Мэдээллүүдийг OPEN DATA хэлбэрт шилжүүлж чадвал бизнес эрхлэхэд хамгийн том өгөгдөл болох бололцоо байна.
Мэдээлэл хариуцагч нар мэдээллийн үнэн бодит мэдээллийг хариуцна.
Тусгай санг эзэмшиж байгаа нь хууль зөрчөөгүй. Шилэн ажиллагааны хувьд мэдээллийг л нийтэд ил болгож байна.
Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрийг ил болголоо. Нийт 120 гаруй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллага байдаг. Эхний ээлжид 71 байгууллагын ТУЗ-ийг байршууллаа.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын ТУЗ-ийн гишүүдийг бүгдийг буруутгах боломжгүй. Шаардлага хангасан, мэргэжлийн шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж буй ТУЗ-ийн гишүүн олон бий.
Хамгийн гол нь үүний цаана шалгуурт нь нийцэхгүй байгаа хүмүүс байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй. Нээлттэй мэдээлэлд үндэслээд шүгэл үлээх боломжтой.
Асуудалд хардаж, сургаар хандах бус бодит мэдээлэлд тулгуурлах нь чухал" хэмээн мэдэгдлээ.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ