УБТЗ болон Хөх хотын төмөр замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга нарын уулзалт энэ сарын 7-нд Замын-Үүд өртөөнд боллоо. Уулзалтаар хилийн өртөөнүүдийн тээвэр зохион байгуулалт, галттэрэг солилцоо бусад тулгамдаж буй асуудалтай биечлэн танилцаж, хамтран шийдвэрлэх санал солилцжээ.
Өнгөрсөн онд болсон төмөр замуудын хилийн зөвлөгөөнөөр Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар хоногт 15, нарийн царигаар 8 галттэрэг солилцож байхаар тохиролцсон байна. Үүнийг тогтмолжуулах, шаардлагатай тохиолдолд хилийн өртөөнүүдийн дарга нар харилцан тохиролцож 16 хүртэлх галттэрэг солилцох боломжтой гэж үзлээ.
Мөн Замын-Үүдийн нарийн царигийн өртөөг цахилгаанжуулахад Хөх хотын төмөр замын зүгээс холбогдох зураг төслийн байгууллагатай холбож өгөхөө илэрхийлжээ.
Энэхүү уулзалтын дараа УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан Эрээн өртөөний хэтийн төлөвлөлт, хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, зарим ачиж буулгах талбайн ажилтай танилцлаа. 2022 онд БНХАУ-ын тал Эрээн-Жининь хоорондын замд 12 зөрлөг шинээр барьж, ашиглалтад оруулсан бөгөөд тухайн хэсгийн тээх, нэвтрүүлэх хүчин чадал төлөвлөсөн хэмжээнд хүрсэн гэдгийг хэлж байв.
Энэ хүрээнд Жининь хойд өртөөнөөс Замын-Үүд хүртэл жижиг илгээлтийн тээврийг зохион байгуулах талаар Хөх хотын төмөр замаас санал тавьсан байна. Уулзалтын төгсгөлд талууд УБТЗ болон Хөх хотын төмөр замын дарга нарын уулзалтыг ирэх сард багтаан хийхээр товлосон бөгөөд тодорхой хугацааг Гадаад харилцааны албаны шугамаар тохиролцох юм байна.
Ташрамд дурдахад, УБТЗ Замын-Үүд-Эрээн хилийн гарцаар дөрөвдүгээр сарын нэгнээс хойш 15-аар зургаа, 14-өөр нэг, 16-аар нэг галт тэрэг хүлээлгэн өгсөн хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ