Зарим аймгийн нутгаар салхи минутад 24 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тодруулбал, Дундговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсэг болон Өмнөговийн зүүн хэсгээр өнөөдөр /2023.04.10/ цаг агаарын аюултай үзэгдэл болж буй.
Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад “Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байна. Одоогоор аймгууд руу зорчих замыг хаагаагүй ч шаардлагатай болбол хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийнэ” гэлээ.
Авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэх, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх тул орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлаа хангах, өвлийн дугуй тавих, замын нөхцөл байдалд тохирсон хурдаар зорчихийг онцгойлон анхаарууллаа.
Мөн цаг агаарын аюултай үзэгдэл болох эрсдэлтэй тул аль болох хол замд зорчихгүй байхыг зөвлөлөө.
Одоогоор замын хөдөлгөөнийг хязгаарласан аймаг, сум байхгүй. Гэхдээ цаг агаарын байдлыг харгалзаж түр хугацаанд зам хааж болзошгүй байна. Тиймээс Онцгой байдал болон Тээврийн цагдаагийн алба, АТҮТ-ийнхөн аймгуудын пост дээр ажиллаж байгаа аж. Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2024.11.18 09:03
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй