Төрийн хишиг юм даа. Ингэж хэлэх хүн олон ч яг үнэндээ бол нэрэндээ томдсон өчүүхэн хаялга юм.
0-3 хүртэлх насны хүүхдээ асарсны тэтгэмж буюу Цалинтай ээж хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж, сард бүр 50 мянган төгрөгийн эхэд олгодог. Зарим хүн чамлахаар чанга атга гэх байх. Гэвч эх, нярайн хэрэглээ хэрэгцээ үүнээс хэд зуун дахин их. Эхчүүд төрийн цалингаараа нэг уут памперс ч авч хүрэлцдэггүй. Гэтэл БНСУ-д гэхэд л өнөөдөр төрсөн эх, нярайд хүүхдийг нь гурван нас хүртэл нь төрөөс сар бүр монгол төгрөгөөр 1,8 сая төгрөгийн тэтгэмж олгож, хүн амынхаа бодлогыг дэмжиж байна. Харин Монголд таваг шөлний мөнгийг “Цалинтай ээж” гэх том нэрийн дор нүүр улайхгүйгээр өгч байна, энэ төр, засаг.
Үүний нэгэн адил ахмадуудад олгодог “Насны хишиг”-ийг бас дурдаж болно. Ахмадаа хүндэлнэ, дээдэлнэ гэх хоосон уриа лоозонтой төр жилд хоёр удаа настнууддаа Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар хишгээ олгодог. Тодруулбал,
-65-69 настай ахмад настанд 50 мянга
-70-79 настай ахмад настанд 80 мянга
-80-89 настай ахмад настанд 150 мянга
-90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн хишиг хүртэээдэг билээ.
Гэвч энэ хишгийг хүртэх нь хэд билээ. Сар биш жилд хоёрхон удаа олгох Насны хишиг мөн л чамлалттай. Төрийн идээч, уугаачид өчнөөн их наяд, тэрбумаар нь ханаж цадахгүй идэж байхад насаараа нийгмийн даатгал төлж, төсөв бүрдүүлж ирсэн ахмадууд маань жилд хоёрхон удаа л 50 мянган төгрөгийг Төрийн хишиг хэмээн сүсэглэн авч байна. Ахмад настан, балчир үрсдээ ийн татанга төр, засагтай билээ, бид.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ