Хятад дахь судалгааны баг "Ковид-19"-ийн дэгдэлттэй холбоотой гурван жил гаруйн өмнө авсан дээжийн шинжилгээний хариуг нийтэлжээ.
Хуанань далайн хоол, зэрлэг ан амьтдын зах нь коронавирусийн гарал үүслийг хайх гол цэг болсон билээ. Энэ нь 2020 онд захаас цуглуулсан дээжийг судалсан анхны судалгаа юм. Судалгааны үр дүнд вирус эерэг гарсан арчдас нь зэрлэг амьтдын удамшлын материал агуулсан болохыг тогтоожээ. Зарим эрдэмтэн энэ өвчнөөр анх өвчилсөн амьтнаас хүнд дамжсаны бас нэгэн нотолгоо гэж үзэж байна.
Дэлхийн улс орнууд БНХАУ-ыг шинжилгээний хариуг гурван жилийн дараа ил болгож байгааг шүүмжилж байв. Хятадын судалгааны баг өнгөрсөн хоёрдугаар сард судалгааныхаа эхний хувилбарыг онлайнаар нийтэлсэн боловч дээжинд агуулагдах генетикийн мэдээллийг бүрэн нийтлээгүй байна. Олон улсын өөр бүлэг судлаачид удамшлын дарааллыг шинжлэх ухааны мэдээлэл солилцох вэб сайтад нийтэлсэний дараа шинжилгээний хариуг үндэслэн хэд хэдэн таамаг дэвшүүлжээ.
Глазгогийн их сургуулийн профессор Дэвид Робертсон нь SARS-CoV-2 2020 онд гарснаас хойш генетикийн судалгаанд оролцсон вирус судлаач юм. Тэрбээр “BBC News”-т өгсөн ярилцлагадаа "Хамгийн чухал нь энэ шинжилгээний мэдээллийн багц хэвлэгдсэн нь бусад хүмүүст шинжилгээний хариун дээр тулгуурлаж судалгаа хийх боломж олгож байна. Энэ нотлох баримтууд чухал" гэжээ.
Эх сурвалж: BBC
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо