Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.04.10/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.
Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн аж. Тухайлбал, “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон юм. Форумыг дөрөвдүгээр сарын 20-нд зургаан чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах үүрэг өгсөн аж. 2023 онд нийт 444 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг харьяа байгууллагуудад шилжүүлэхээс гүйцэтгэл 90.9 хувьтай байна. Зураг төсөв, ажлын даалгаваргүй 94 ажил байснаас 34-ийг нь шийджээ.
Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд дүүрэг бүр тоглоомын талбайд үзлэг шалгалт хийж, гэмтлийг засварлахаар санхүүгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах хашаа, гарааш арга хэмжээний ажлыг эхлүүлж, тохижилтын ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу Ажлын хэсгийг байгуулжээ. Энэ онд 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөр төлөвлөсөн. Мөн гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн 14 байршилд 14 мянган ам метр талбайд явган замын засвар, шинэчлэл хийх гэнэ.
Барилгын ажлын явцад гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга дараах үүрэг, даалгаврыг өглөө.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн