АНУ-ын Виржиниа мужийн дээд шүүх өчигдөр багшаа буудаж шархдуулсан зургаан настай хүүхдийн ээжид ял оноожээ.
Энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тус мужийн Ньюпорт Ньюс хотын Ричнек бага сургуулийн 25 настай багш Абигали Звернер нэгдүгээр ангийн хүүд буудуулж, шархадсан юм.
Хүүгийн ээж Дежа Тэйлорт хүүхдэдээ хараа хяналт тавиагүй, цэнэгтэй галт зэвсгийг найдвартай хадгалаагүйн улмаас хүүхдэд аюул учруулсан гэх ял оноожээ.
Тэйлорын хүү өмнө нь бас сургууль дээрээ бусад хүүхдүүдэд харгис хэрцгий зан авир гаргаж, галт зэвсэг ангидаа авчирч байсан гэнэ.
Багш нь энэ талаар сургуулийн захиргаанд анхааруулж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт багш Звенер анхааруулгыг нь үл хайхарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй сургуулийн удирдлагуудыг шүүхэд өгч, $40 саяыг нэхэмжилсэн юм. Тэрбээр ширээний ард бичиг цаас эмхлэн сууж байх үедээ гар, цээжиндээ буудуулж шархдаж байв.
Багш шархадсан ч ангийнхаа хүүхдүүдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж амжжээ. Звенер эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэхдээ дөрвөн удаа мэс засалд оржээ.
Өчигдөр Виржиниа мужийн прокурорууд хүүд ял оноолгүй, харин ээжийг нь яллах шийдвэр гаргажээ.
Болсон явдлын дараа Ричнек сургуулийн захирал халагдаж, дэд захирал нь албан тушаалаасаа огцорсон юм.
Хүүгийн гэр бүлийнхэн галт зэвсгээ хариуцлагатай хадгалж, эзэмшдэг байсныг өмгөөлөгч нь шүүх хурлын үеэр баталсан байна. Нэрийг нь нууцалж буй хүү болсон явдлын дараа ноцтой бэртэж, сэтгэцийн эрүүл мэндээ эмчлүүлсэн тухай өмгөөлөгч бас мэдээлжээ.
АНУ-д галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг тасрахгүй гарсаар байна. Саяхан л гэхэд Кентакки мужийн Луйсвилл хотын нэг банк руу зэвсэгт этгээд халдаж, дөрвөн хүний амийг хөнөөжээ.
Gun Vioience Archive байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл 2023 онд АНУ даяар галт зэвсгээр хүмүүс рүү буудсан 146 гэмт хэрэг гарсан байна. Эдгээрийн 15 нь энэ дөрөвдүгээр сард бүртгэгджээ.
Эх сурвалж: Associated Press
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ