БНХАУ-д коронавирусний халдвар өндөр байгаатай холбоотойгоор бнсу хилээр нэвтрүүлж буй хятад иргэдэд тавих шаардлагаа чангаруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал өнгөрөгч даваа гарагаас БНХАУ-аас БНСУ-г зорин ирж байгаа, дамжин өнгөрч буй бүх хятад иргэдээс PCR -ийн шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг гарсан хүмүүсийг тусгаарлахаар шийдвэрлэсэн юм.
Тэгвэл өнгөрөгч мягмар гарагт БНХАУ-аас БНСУ-г зорьж ирсэн 41 настай хятад эрийн PCR -ийн хариу эерэг гарч, түүнийг тусгаарлах байгууламж руу хүргэсэн байна. Гэвч тусгай автобусаар хүргэгдэн ирсэн хятад эр тусгаарлах газрын гаднаас оргон зайлжээ. Камерийн бичлэгт тус эр автобуснаас сэм буун, зугтаж буй нь тод бичигдсэн байна.
Түүний дараа тусгаарлах байрнаас 300 метрийн зайд байрлалтай супермаркетийн үүдний камерт хятад эрийн яаран гүйж буй дүрс бичигджээ. Тэрхүү бичлэгээс цагдаа нар хятад эрийг сөүл рүү явах таксинд суусан байж магадгүй гэх таамаглалыг дэвшүүлэн Сөүлийн зочид буудлуудаар шалгалтын ажиллагааг эрчимшүүлсэн аж. Ийнхүү өнгөрөгч пүрэв гарагийн үдээс хойш Сөүл хотын төвд байрлалтай нэгэн зочид буудлаас дэглэм зөрчигч этгээдийг баривчилж, тусгаарлах байгууламж руу хүргэсэн байна.
Инчон дахь улсын хорио цээрийн газарт долоо хоног тусгаарлагдах хятад эрийг гарч ирсний дараа мөрдөн байцаалт явуулж эхлэх гэнэ. Дэглэм зөрчигч этгээдийг хэрвээ Өмнөд Солонгосын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тухай хуулийг зөрчсөн гэж буруутгавал нэг жил хүртэлх хугацаанд шоронд хорих, эсвэл 10 сая вон (7900 доллар) хүртэлх торгууль ногдуулах, албадан гаргах, цаашид тус улсад нэвтрэх эрхийг хязгаарлах зэрэг шийтгэл хүлээлгэх юм.
Сэжигтэн эртэй хамт тухайн өдөр БНХАУ-аас 239 хүн богино хугацааны аяллын визээр ирсэн бөгөөд тэдний 20 гаруй хувь нь коронавирустэй хэмээн оношлогдсон байна.
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ