УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан уг хуульд НӨАТ-ын зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар асуулт асуув.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Гадаадын жуулчин манай улсаас бараа бүтээгдэхүүн худалдаж авбал НӨАТ-ын буцаалт олгох асуудлыг уг хуулийн төсөлд тусгасан. Засгийн газраас орон нутгийн агаарын тээврийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг оруулж ирсэн.
Тус хуульд аялал жуулчлалыг хөгжүүлэх сан гэдэг нэр томьёо бий. Тухайн салбарыг хөгжүүлнэ гэдэг нь татвар төлөгчдийн мөнгөөр зарцуулалт хийнэ гэсэн үг. Татвар төлөгчдийн мөнгөөр дахиад өөр тийш нь зарцуулалт хийдэг байхаас илүү татварын бодлогоор аль нэг салбараа дэмждэг баймаар байна.
Дотоодын нислэгийн тухайд Баян-Өлгий рүү нисэхэд 1.8 сая төгрөг. Ядаж 10 хувийн НӨАТ-ыг нь хөнгөлөөд өгчихмөөр байна. Жилийн дөрвөн тэрбум төгрөгийн асуудал байгаа юм. НӨАТ-ын тухайд хоёр л зохицуулалт орж байгаа. Дотоодын нислэг, мөн зочид буудал НӨАТ-ын буцаалт өгдөг болох тухай юм" гэлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн