Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дугаар илтгэлд шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнийг цагдан хорих арга хэмжээний талаар судалж, дүгнэсэн.
Судалгааны явцад шүүхийн зөвшөөрөлгүй баригдаад, суллагдсан зарим иргэнтэй ярилцсаныг хүргэж байна.
Тохиолдол 1:
...Газраас 2 хүн ирээд “Прокурорын зөвшөөрөлтэй танилц” гээд нэг цаас үзүүлэхэд нэгжлэг хийх тухай байх шиг байсан. Тэгээд намайг авч яваад “...... газарт аваачиж мэдүүлэг авна” гэсэн. Би “Юуны талаар вэ” гэхэд “Очоод тодорхой болно” гэж хэлсэн...
...Ямар ч нотлох баримт байхгүй. Тэдний ярианаас “.... сая төгрөгийн эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон. ... гэрээ байгуулж их хэмжээний мөнгө завшсан” гэх хэрэгт сэрдэж байна гэдгийг ойлгосон...
...“Яагаад намайг баривчилж байгаа юм бэ” гэж намайг асуухад “Таныг асуусан зүйлд мэдэхгүй гэж хариулсан учраас” гэж тайлбарласан...
...Яагаад баривчилж байгааг би ойлгоогүй. Юу ч тайлбарлаагүй. Прокурорын тогтоол гээд нэг зүйл үзүүлсэн. Ямар хэрэгт холбогдуулж ямар нотлох баримт нэхэж байгааг нь ойлгоогүй...
...Бүтэн сайн өдрийн өглөөнөөс веб сайтуудаар миний ажил, албан тушаал, овгийн үсэг, нэртэй нь мэдээлэл цацагдсан байсан. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн хүний нэр бүтнээрээ бичигдсэн байсан. Түүний дор янз бүрийн коммент бичигдсэн байсан. Би ямар хэрэгт буруутгагдаж байгаагаа эндээс ойлгосон...
(ХЭҮК-оос шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаад суллагдсан иргэдтэй хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 2:
...Өмгөөлөгч дуудаж өгөөгүй, дуудаж өгөхгүй гэж хэлээгүй боловч миний саналыг тоогоогүй..
...Би анхны мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгөөгүй. Баривчлагдсаныхаа дараа л мэдүүлэг өгсөн. Би тухайн үед өмгөөлөгчгүй гэж хэлсэн...
...Өмгөөлөгчийн талаар ямар ч зүйл хэлээгүй. Анх гэрчээр мэдүүлэг авна гэж тайлбарласан. Гэтэл очингуут л сэжигтэн болж, яллагдагчаар татагдаж, баривчлах ажиллагаа болсон...
...Эрх үүрэг тайлбарлаагүй учраас мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ би мэдээгүй. Надаас тухайн үед “Өмгөөлөгчтэй юу?” гэж асуухаар нь “Өмгөөлөгчгүй” гэж хэлсэн. Тэгээд л хоёр дүүрэгт мэдүүлэг өгсөн...
(ХЭҮК-оос шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаад суллагдсан иргэдтэй хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 3:
...Анх намайг 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр ... улсад ... хагалгааны цаг товлосон, визээ мэдүүлчихсэн виз гарчихсан байхад “оргон зайлах гэж байна” гэсэн үндэслэлээр хууль бусаар 127 хоног буюу 4 сарын хугацаанд тасралтгүй цагдан хорьсон. Цагдан хоригдохоос өмнө 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ... эмнэлэгт ... гэсэн яаралтай хагалгаа хийлгэх онош тавигдсан байсан. Уг хагалгааг хийлгэхээр ... улсад хагалгааны цаг аваад явах гэж байсан үе. Энэ тухай холбогдох баримтуудыг өмгөөлөгчийн хамт үндэслэл бүхий гомдол, хүсэлтүүд удаа дараа гаргаж байсан хэдий ч огт авч хэлэлцээгүй 4 сар хоригдсон. Энэ хугацаанд миний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц ... хорт хавдар гэсэн өвчтэй болсон. Ийм айхтар өвчний онош тогтоогдсон боловч эмчилгээ хийлгүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрч хилс хэрэгт гүтгэгдэн ялтан болж шоронд хоригдлоо...
(Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар тогтоолоос)
Тохиолдол 4:
...Ж.Э нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин оролцож байх үед Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт хийхээр товлогдсон бөгөөд энэхүү шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.О, Б.Б бид оролцож, “Сонгуульд оролцож, иргэд сонгогчидтой хийх сонгуулийн сурталчилгааны хуваарьт уулзалт, хурал цуглаан төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа тухай хүндэтгэн үзэх шалтгааны дурдан шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг гаргасан. Гэтэл энэ өдрийн шүүх хуралдаанаас 2020/1113/.... дугаартай захирамж гаргаж, Ж.Э нь “... шүүхийг хүндэтгээгүй, мөн 10 тэрбум төгрөгийн барьцааг 3 хоногийн дотор байршуулаагүй ...” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэрийг ...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.
(Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар тогтоолоос)
Эх сурвалж: ХЭҮК
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ