Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин М.Анандыг хүлээн авч уулзлаа.
Японы мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга, Какурюу М.Ананд Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 3-нд Япон Улсын Токио хотноо болох “Үс авах ёслол”-ын урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад гардууллаа.
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Какурюу М.Ананд нарын залгамж залуу аварга, сайхан залуучууд сумогийн дэвжээнд түрэн гарч ирж байна. Сумогийн тамирчид Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг, ард түмний харилцааны гүүр болж байдаг гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Сумогийн аваргууд маань Монгол Улсаа дэлхийд таниулахад мөн эх орныхоо хөгжилд залуу үеэ манлайлан хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд түүнд амжилт хүслээ.
“Сүмод ороод 22 жил болохдоо 20 жилд нь сайхан барилдаж, 2021 оны гуравдугаар сард зодог тайлсан. Үс авах ёслол хийдэг уламжлалтай”-г их аварга, Какурюу М.Ананд ярилаа. Мэргэжлийн сумогийн ёс уламжлал, монгол залуусын амжилтын талаар уулзалтын үеэр ярилцлаа.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн