surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Толгой бөхийж уучлалт гуйсан төрийн өндөр албан тушаалтнуудыг харсан уу

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Толгой бөхийж уучлалт гуйсан төрийн өндөр албан тушаалтнуудыг харсан уу

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Сандаг-Очир нар мэдээлэл өглөө. 

Ёс зүйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Монгол Улсын хөгжлийн 30 жилийн үр дүнд судалгаа хийхэд сонин дүн гардаг. Тухайлбал улс төрийн хувьд тогтворгүй, эдийн засаг мухардалд орсон байдалтай байна.

Энэ нь хүний ёс зүй, төрийн албаны хуулийн хэрэгжилт хангалтгүй, хөгжлийн бодлого, төлөвлөлт оновчгүй байсантай холбоотой. Энэ хуульд тусгасан гол асуудал нь ёс зүйн зөрчил гаргаад хариуцлага хүлээсэн бол олон нийтэд тайлагнадаг байх юм. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Толгой бөхийж уучлалт гуйсан төрийн өндөр албан тушаалтнуудыг харсан уу. Ёс зүйн зөрчил дутагдалд орсон хүмүүс төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг хүлээх ёстой юм. 

Төрийн өндөр албан тушаалтнууд олон янзын асуудалд орсныхоо дараа хууль ёсны хариуцлага хүлээдэг. Гагцхүү ёс зүйтэй холбоотой асуудалд хариуцлага хүлээхгүй байна. 

Япон улсад төрийн албан тушаалтнууд хариуцлагагүй мэдэгдэл хийснийхээ төлөө олон нийтийн өмнө тонгойж уучлалт хүсдэг. Харин Монголын төрийн албанд иймэрхүү ёс зүйн үүрэг хариуцлага байхгүй. 

Өөрөө төрийн өндөр албан тушаалд ажиллаж байж төрийн албыг ураг төрлийнх болгохоос дээрх хууль сэргийлнэ. 

Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн захиргааны албан хаагчид өвдөгнөөсөө дээш богино юбкатай, үс гэзэг, хумс хуруугаа өнгө будгаар будаж ургуулсан, сахал самбаа тавьчхаад төрийн үйлчилгээ үзүүлэх үү. Иймэрхүү хэм хэмжээг дээрх хууль зохицуулна. 

Төрийн алба татвар төлөгчдийн мөнгөн дээр суурилдаг учир төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, тэгш хүртээмжтэй хүргэх үйлчилгээний ажилтан байх ёстой. Энэ нь цаанаа ёс зүйтэй холбоотой учир дээрх хуультай нийцэж байгаа юм" гэв. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1