Арилжааны банкууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийн талаарх шүүхийн шийдвэр гарчээ.
Тус үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа биш гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх үзсэн байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу арилжааны банкуудад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж улмаар нэр бүхий 9 банкинд холбогдуулан
2022 оны наймдугаар сарын 2-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.
Нэр бүхий 9 арилжааны банк дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсууд болон зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтаны даалгавруудыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
ШӨХТГ-ын Улсын байцаагч нар арилжааны банкуудад Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, улмаар зөрчлийн хэрэг нээж шалгасан нь хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд буюу харьяалал зөрчөөгүй, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж шүүх үзсэн байна.
Харин арилжааны банкуудын ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж “Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шүүх хянан хэлэлцээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “Тухайн зөрчлийг тогтоогоогүй, тогтоох ажиллагаа хийгээгүй”, нөгөөтээгүүр хуулиар, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагааг “Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй