Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ) БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн хамтарсан төслийн хэрэгжилт, төслийн хүрээнд хийсэн ажилтай танилцах уулзалт өнөөдөр ХӨСҮТ-д болжээ.
Уулзалтын үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "2015 оноос хойш хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд бид Улаанбаатар хотын хоёр дүүргийн 50,000 орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлэг хийж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9,000 иргэнд эрт илрүүлгийг хийж 214 иргэн сүрьеэ өвчний халдвартайг олж илрүүлж, хяналтдаа аван эмчилгээ эхэлсэн.
Төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн асуудал буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг нэвтрүүлсэн. Мөн далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна бид эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байна.
Үүнээс гадна СҮСН-тэй хамтран таван удаагийн олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахь хурлаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна" хэмээн төслийн үйл ажиллагаа үр дүнгийн талаар танилцууллаа.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ