Морингийн давааны хогийн цэгт хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэриыг барьж байна.
Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх энэхүү төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ)-ийг Япон, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хамтын ажиллагааны сангийн тусламжтайгаар Япон улсын ERM компани гүйцэтгэжээ.
Тухайлбал, 2018 оны тавдугаар сарын 9-нд гэрээг байгуулсан. Европын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх уг төслийн Зээлийн хэлэлцээрийг 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр УИХ-ын чуулганаар баталсан байдаг.
Төслийн нийт өртөг нь 14.7 сая ам.доллар аж. Үүнээс таван сая ам.доллар санхүүжилт нь Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламж 9.7 сая ам.доллар нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа:
1. Барилга болон барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь Монголд орж ирсэн гаалийн бичиг баримт бүрдүүлэлтийн хэмжээнд явж байна. 2023 оны дөрөвдүгээр сараас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн талбай засах ажил эхлэх үед тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэх бөгөөд 2023 оны наймдугаар сар, есдүгээр сард туршилт тохируулгын ажлууд хийгдэн аравдугаар сард Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
2. Төвлөрсөн хогийн цэг болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ашиглах 24 машин механизм, таван ширхэг дагалдах хэрэгсэл тус тус нийлүүлэгдэнэ.
3. Төвлөрсөн хогийн цэгийн барилга угсралтын ажил. 2023 онд барилгын ажлыг 80 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийт 90 га талбайн хашааны 40 хувийг гүйцэтгэсэн. 2024 оны хоёрдугаар улиралд төсөл дуусах хүртэл барилгын ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилнэ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ