13А маягтыг цахимаар олгох шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргажээ.
ЦХХХ-ны сайд Н.Учрал: "Өвчтөн илгээх эмнэлгийн хуудсаар өнгөрсөн онд 317,736 иргэнд үйлчилжээ.
Анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүлснийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Өөрөөр хэлбэл, орон нутгийн болон нийслэлийн иргэд E-Mongolia системд нэвтрэн орж өөрийгөө ДАН системээр таниулан 13А маягтыг татаж аваад аль ч эмнэлэгт үзүүлдэг болж байна. 13А маягт e-Mongolia системд албан ёсоор байршлаа.
13А маягтын хүчинтэй хугацаа 30 хоног. Энэ хугацаанд аль ч шатлалын эмнэлэгт үзүүлж болно" гэв.
Төрийн үйлчилгээний ХУРДАН цэгүүдээс ч авч болно. Нийслэлийн хэмжээнд 14 цэг бий.
Эрүүл мэндийн мэдээлэл эмзэг мэдээлэлд хамаарагддаг. Дүрс оношилгооны болон бусад эрүүл мэндийн түүхүүдийг системд бүртгэх нь хуулиар тохиромжгүй. Иргэд 13А маягтыг орхисноос болж эмнэлэгт үзүүлж чадалгүй нутаг руугаа буцдаг байсан чирэгдэл арилж байгааг тодотголоо.
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ