"Твиттер"-ийн босс Элон Маск "BBC" агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр компанийг удирдах нь туйлын хэцүү, галзуу хулгана дээр суусантай адил байсан гэж хэлжээ. Мөн тохиромжтой хүн гараад ирвэл компаниа худалдахад бэлэн гэжээ.
Элон Маск өнгөрсөн оны аравдугаар сард "Твиттер"-ийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Компанийг худалдаж авсандаа харамсдаг уу гэж түүнээс асуухад "Энэ нь тийм зугаатай байгаагүй, сэтгэл санааны хямрал дээд цэгтээ тулсан" гэж хариулжээ. Харин компанийг худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэлх цаг хугацаагаа тэр галзуу хулганатай зүйрлэсэн юм. Сүүлийн саруудад амаргүй байсан ч тэр компаниа худалдаж авснаа зөв шийдвэр гэж боддог.
Тэр заримдаа ажлын байрандаа унтдаг хэвээрээ. Номын сангийн буйдан, Маскаас өөр хэн ч очдоггүй тийм булан хүртэл байдаг аж.
"Твиттер" компани Элон Маскаас өмнө 7000 гаруй ажилтантай байсан ч цомхотголын дараа 1500 болж буурсан. Маш олон инженер ажлаасаа гарсан тул платформ тогтвортой ажиллаж чадах эсэхэд олон хүн санаа зовж байв. Энэ хугацаанд платформ дээр сүлжээ унах зэрэг зарим нэг асуудал гарсныг Маск үгүйсгээгүй ажээ.
Эх сурвалж: BBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй