Сагсан бөмбөгийн домогт тоглогч Майкл Жорданы өмсөж байсан пүүз 2.2 сая доллараар зарагдаж, түүхэн дэх хамгийн үнэтэй гутал болжээ. Энэ нь Жорданы дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй эд зүйлсийн нэг болж байна. Үүнээс өмнө 1998 оны NBA финалд өмссөн өмсгөл нь 2022 онд 10.1 сая доллараар зарагдаж байсан юм.
Дуудлага худалдааны үнийн саналууд түүнийг сагсан бөмбөгийн түүхэнд чухал байр суурь бүхий тамирчин болж чадсаныг харуулж байна.
"Өнөөдрийн дээд амжилт нь Майкл Жорданы спортын дурсгалт зүйлсийн эрэлт хэрэгцээ хүлээлтээс давж буйг нотолж байна" гэж Sothey брэндийн гудамжны хувцас, орчин үеийн цуглуулгын захирал Брахм Вахтер дуудлага худалдааны үеэр хэлэв.
Жорданы гутлын өмнөх дээд амжилт нь түүний Nike Air Ship загварын гутлыг 2021 онд дуудлага худалдаагаар 1.47 сая долларт хүрч байжээ
Өчигдөр зарагдсан Air Jordan XIII загварын пүүзийг Жордан Чикаго Буллз багт сүүлчийн удаа NBA-гийн аваргын төлөө 1997-1998 оны улирлын тэмцээнд өмсөж байжээ. 1998 оны NBA-гийн аваргын цувралын хоёр дахь тоглолтод оролцохдоо Юта Жазз багийг 93-88 оноогоор буулгаж авсан байна. Энэ тоглолтод Жордан 37 оноо авсан юм.
Тухайн улиралд Жордан NBA-гийн Аваргын титмийг зургаа дахь удаагаа зүүж, тав дахь удаагаа хамгийн үнэ цэнтэй тоглогч (MVP) болж байжээ.
Тоглолтын дараа хувцас солих өрөөнөөс алга болсон хүрмийг нь олж өгсөн бөмбөг зөөгч хүүд Жордан энэ пүүзээ бэлэглэж байсан гэнэ.
“Bred” Air jordans буюу “хар, улаан” гэсэн үгийн товчлол нь Жорданы NBA финалд өмёөж байсан цорын ганц иж бүрэн пүүз юм гэж Sotheby мэдэгдэв.
Эх сурвалж: BBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй