Монгол Улсын Төсвийн тухай хууль 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан.
Уг хуулинд тэтгэвэр авч байгаа хүнийг төсвөөс цалинжуулахгүй байх хуулийн заалтыг тусгасан юм. Харин "Өнөөдрийн байдлаар 6,161 хүн тэтгэвэр авч байгаа хэр нь төсвөөс цалинжиж байна. Мөн төрийн тусгай албан хаагч 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон ч цалингаа авч байгаа юм.
6,161 хүнийг өнөөдрийг хүртэл төсвөөс цалинжуулсан нь 7.5 орчим тэрбум төгрөг. Үүнийг бүтэн жилээр тооцвол нийт дүнгээр 30 тэрбум төгрөг болохоор байгаа" хэмээн Шүүр ажиллагааг хариуцаж буй Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.
Мөн цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон 156 хүний цалин 250 орчим сая төгрөг зарцуулсан байгааг бүтэн жилээр нь үзвэл нэг тэрбум болохоор байгаа аж.
Иймд тэтгэврийн насны хүмүүсийг төсвөөс цалин авч байгааг таслан зогсоовол 31 орчим тэрбум төгрөг хэмнэж, шинэ ажлын байр бий болгож, залуус, мэргэжилтэй боловсон хүчин ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгааг тэрбээр мөн хэллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "6,161 хүнийг бүгдийг нь хууль зөрчсөн гэхэд хэцүү бөгөөд аймаг, сумын түвшинд, Улаанбаатар хотын захын хороодод мэргэжлийн боловсон хүчин олдохгүйн улмаас тэтгэвэрт гарсан хүмүүсийг урьж ажиллуулах тохиолдол байна. Үүнийг дүгнэж үзээд, мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулж, төсвийн хуулиа ягштал биелүүлэхийн төлөө арга хэмжээ авна" гэв.
Мөн Шүүр ажиллагааны хүрээнд төрийн хэдэн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад "Гаалийн Ерөнхий Газраас 150-160 хүн ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлээ авсан байна.
Чөлөөлөгдөж буй үндэслэл нь
- 60 нь төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй байна.
- Засгийн газраас батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлэн томилогдсон
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан цөөн хүн
- Тэтгэврийн насанд хүрээд тэтгэврээ аваад цалинжиж байгаа цөөн хүн чөлөөлөгдөж байгаа" хэмээв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн