Хятадын хойд хэсэг, Монголын говиос эхтэй шар шороон шуурга өнөөдөр (2023.04.12) Өмнөд Солонгосыг бүхэлд нь бүрхсэн гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээлэв. Тус шуурганы нөлөөгөөр орон даяар маргааш хүртэл агаарын чанар муу байхыг албаныхан анхааруулсан байна.
10 микрометрээс бага диаметртэй нарийн тоосонцор (PM 10)-ын нэг цагийн дундаж агууламж Сөүл хотод өнөө өглөөний 07:00 цагийн байдлаар нэг шоо метр тутамд 192 микрограмм, Сөүлээс зүүн өмнө зүгт 307 километрийн зайд орших Улсан хотод 494 микрограмм болж нэмэгджээ.
Тус улсад "PM 10″-ын тоо 150 микрограммаас дээш хоёр цагаас илүү байх үед нарийн тоосны зөвлөмж гаргадаг. "PM 10″-ийн агууламжийг тэгээс 30 микрограмм хүртэл "сайн", 31-80 бол "хэвийн", 81-150 бол "муу", 151-ээс дээш бол "маш муу" гэж ангилдаг аж.
Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Байгаль орчны яамнаас засгийн газрын хоёрдугаар түвшний цаг уурын сэрэмжлүүлгийг зарлажээ. Агаар дахь нарийн тоосонцорын хэмжээ маргааш хүртэл "маш муу" түвшинд байхыг анхааруулж, амьсгалын замын өвчтэй болон өндөр настан, хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Агаар бохирдуулагч нарийн ширхэгтэй тоосонцор нь хүүхдийн уушгинд нэвтэрснээр урт хугацаанд хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг судлаачид онцолжээ.
Эх сурвалж:YONHAP
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ