surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Шүүх хэзээ ийм энэрэнгүй болчихоо вэ..

Шүүх хэзээ ийм энэрэнгүй болчихоо вэ..

Өмгөөлөгчгүй байсан ч хэргийг нь шийдээд явуулчихдаг шүүх хэзээ ийм өгөөмөр, энэрэнгүй болчихов. Тэрбумын хэрэг болоод тэр үү. Тодотговол, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 48 цаг хойшлуулшгүйгээр барьсан ч өчигдөр сулласан нь  авлигачдын толгойг илсэн явдал болов. Сүр дуулиантайгаар баривчиллаа, гэрээс нь их хэмжээний валют, монгол төгрөг гарлаа. Дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө илрүүллээ хэмээн дуулиан тарьж, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүртэл мэдээлэл хийсэн. 
Үнэхээр л Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан тушаалтнуудтай хийх тэмцлээ, Төмөр замыг дэлбэлнэ гэснээ хэрэгжүүлж байна  гэж хартал эсрэгээрээ 48-хан цагийн дараа Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Золбоо “Өмгөөлөгч байхгүй” гэсэн үндэслэлээр суллачихсан. Улмаар хэрэгтнийг цагдан хорих эсэх шүүх хуралдааныг маргааш буюу энэ сарын 9-нд хэлэлцэнэ  товтой байна.
Шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Шүүхээс гэм буруутай эсэхийг тогтоогоогүй цагт хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэх Үндсэн хуулийн заалтыг шүүгчид хэлэх дуртай. Тэгвэл тэд үүгээрээ бамбай хийн, өдгөө бүр зоргоороо загнаж, эрх мэдлээ ийн эдэлдэг болжээ. Хэдийгээр шүүгчид тийм эрх нь байх ч тэрбумтанд үйлчлээд жирийн иргэнд бол үгүй. Ийм л шүүхийн тогтолцоо нийгмийг бухимдуулаад байгаа юм. 

С.Батдөлийг “сулласан” шүүгч Г.Золбоо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны тавдугаар сарын 21-ны өдрийн 42 дугаар зарлигаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж байжээ.


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1