Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлж буй талаар нийслэлээс мэдээлсэн. Гэсэн ч тус салбарын алдагдал гурав дахин нэмэгдэж 200 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Алдагдал өсөх шалтгаануудын нэг нь шинээр үйлчилгээнд нэвтрүүлж буй цахилгаан автобус аж. Учир нь тус автобусыг цэнэглэх зардал хэт өндөр мөн иргэд үнэ төлбөргүй зорчиж байгаа нь нийтийн тээврийн салбар алдагдалтай ажиллахад хүргэж байгаа аж.
Тиймээс энэ жилдээ багтаан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбарын үнийг нэмэх талаар салбарынхан мэдээлсэн.
2017-2018 онд нийтийн тээврийн алдагдал 50 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнөөдөр 3-4 дахин өссөн байна. Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтэц хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээвэрт тулгамдаж байгаа гол асуудал бол цалин хөлс, түлшний үнээс шалтгаалсан алдагдал. Дэвшилтэт технологиудын тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэмэлтээр оруулах тутамд дагаад үнэ, өртөг зардал нэмэгдэж байна. Мөн нөгөө талдаа үр ашиггүй зардлыг танах, багасгах шаардлагатай. Үүнээс гадна хамгийн чухал нь нийтийн тээврээр зорчих төлбөр.
Автобусаар зорчиж байгаа нийт иргэдийн 50 хувь нь үнэ төлбөргүй зорчиж байна.
Тиймээс төлбөргүй зорчилтын үр дүнг тооцох шаардлага мөн үүсч байгаа юм. Энэ асуудлыг 2023 ондоо багтааж шийдвэрлэнэ” гэдгээ онцолсон.
Ямартай ч энэ онд багтаж цахилгаан автобус болон нийтийн тээврээр зорчих тарифт шинэчлэлт хийхийг салбарынхан мэдээлээд буй. Тэгвэл үүнтэй зэрэгцээд их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар НИТХ-ын зөвлөл хэлэлцжээ.
Сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар болсон байна. Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, НИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг.
Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчдог болох өөрчлөлтийг хороодын хурлаар хэлэлцэхээр болжээ.
Засгийн газраас оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болгож нэмсэн юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн