Улс төрийн эрээн бараан нүүдэл үргэлжилсээр. Нэгэн цагт Монголын улс төрд Т.Бадамжунай шиг эрх мэдэлтэй хүн байсангүй. Сайдын суудлаасаа буусан ч ордны гаднаас ордноо зохицуулж, далд удирдлагаар хангаж байсан. Хэд хэдэн сонгуулийн хувь заяаг шийдэж, УИХ, Засгийн газарт өөрийнхөөрөө томилолт хийж явсан гэгддэг Т.Бадамжунай өдгөө дараах зүйл ангиудаар шалгагдаж байна.
Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн,
22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/,
18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хориод байна.
Цагдан хоригдсоноос хойш эдүгээ долоо хоног өнгөрлөө. Ажлын өдрүүдэд хэд хэдэн удаа мэдүүлэг авах процесс явагджээ. Одоогоор түүний биеийн байдал хэвийн, мэдүүлгээ өгч байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байна.
Түүнийг чухам ямар хэргүүдэд холбон шалгаж байж болох талаарх мэдээллийг багцлахад,
-НЭГ. Т.БАДАМЖУНАЙГИЙН ХОЛБООТОЙ ГЭХ ТРЕЙДЕРИЙН ГЭРЭЭ-
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар,
"Т.Бадамжунайг албадан авчирсан НЭГ шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийснээр 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг" хэмээн онцолсон.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр уг гэрээ нь "Эрдэнэт" үйлдвэрийг Х.Бадамсүрэн удирдаж байх үед хамаарч байна. Гэхдээ УИХ-ын 23-р тогтоолын дагуу ТӨҮГ болохоос нь өмнө буюу ТӨХК байх үед нь хийгдсэн зэсийн баяжмалын трейдерийн гэрээнүүдийн нэг аж.
Уг гэрээнүүд нь шилэн данс ба бусад байдлаар нийтэд ил тавигддаггүй. Үйлдвэрийн удирдлагын хүрээнд явдаг нууцлалтай гэрээнүүдийн төрөлд хамаардаг. "Эрдэнэт" үйлдвэр нь ТӨХК байх үедээ 51/49 хувийн хувьцаа эзэмшигчдээс бүрдсэн ТУЗ-өөс Х.Бадамсүрэнг Гүйцэтгэх удирдлагаар сонгож байсан түүхтэй.
Улмаар "сахал" Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай нар ойрын харилцаатай байсан үед уг гэрээ хийгдсэн байж болох логик харагдаж байна.
-ХОЁР. Т.БАДАМЖУНАЙГ ХҮРГЭН Э.АНАРТАЙ НЬ ХОЛБОН ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛ-
Эх сурвалжууд одоогийн байдлаар түүний хүргэн Э.Анарыг хэрэгт татан шалгаагүй гэх мэдээлэл өгч буй. Гэхдээ Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-аар яллагдагчаар татсан нь анхаарал татаж буй.
Тодруулбал, 2018 оны үед тэрбээр ямар нэгэн албан тушаалгүй байв. Ийм тохиолдолд авлигад зуучилсан бол дээрх зүйл ангиар яллах үндэслэл болдог.
Хөшигний ард Т.Бадамжунай 2016 оны сонгуульд МАН-ын зардлыг босгож өгөх ажлыг нугалсан. Тэр утгаараа сонгуулийн дараах томилгоонуудад ихээхэн нөлөөлөл өндөртэй оролцсон байдаг.
Энэ хүрээндээ өөрийн хүргэн Э.Анарыг нийслэлд ямар барилга баригдахыг шийддэг, хотын даргаас илүү далд эрэлттэй байдаг албан тушаал болох Хотын ерөнхий архитуктерын албан тушаалд томилсон байдаг.
Чухамдаа Т.Бадамжунайтай уулзахаар Твин товерт дугаарлагдсдын ихэнх 2018 оны үес барилгын зөвшөөрөл хүсч байсан. Энэ хүрээнд маш их талбайг барилгуудаас авах тохироо хийсэн байсан ч албажуулж чадалгүй, хилээр гарсан гэгддэг. Энэ сэжмээр хүргэн Э.Анар нь шалгагдах бүрэн боломжтой бөгөөд гэр бүлийнх нь хүрээнд эдүгээ ажиллагаа явагдаж байгаа гэх мэдээлэл байна.
Бусад: Т.Бадамжунайг ХАА-н сайд байх үеийг хамруулан шалгана гэх мэдээлэл явсан. Гэвч эдүгээ ил болж буй сангуудын мэдээлэлд ч тэр түүний холбоос төдийлөн илрэхгүй байгааг онцлууштай. Харин хот тойрсон газар олголт, барилгын зөвшөөрлүүдийг хуулийнхан хөөж байх бүрэн боломжтой юм.
________________________________________Түүний мэдүүлгээс ямар сэжим хөврөх вэ гэсэн асуулт үүсч буй. Үүнд,
НЭГ. Т.БАДАМЖУНАЙГИЙН МЭДҮҮЛГЭД ҮНДЭСЛЭН, 2-3 ХҮНЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ ЭХЭЛЖЭЭ
Т.Бадамжунай саатуулагдснаасаа хойш хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн талаар дээр дурдсан. Уг мэдүүлгэд үндэслэн, хоёроос гурван хүнээс мэдүүлэг авч эхэлжээ.
Түүнийг тойрсон хэргүүдийн хүрээнд 18-20 хүнээс мэдүүлэг авч, яллагдагчаар татах боломжтой гэж хөшигний ард хуулийнхан тооцоолсон аж.
Анхнаасаа түүнийг монголд "Шувуу" ажиллагааны хүрээнд хамгийн түрүүнд авчирсан зорилго нь мэдээллийн хамгийн том эх сурвалж гэж үзсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхны логикийг нь ойлгож, "үнэрлэчхээд" байгаа мөртөө батлах иш үндэс олохгүй байгаа хэргүүд дээр Т.Бадамжунай тодорхой чиглэл, мөр зааж өгөх боломжтой юм.
ХОЁР. Т.БАДАМЖУНАЙД ЗАРИМ УЛС ТӨРЧДИЙГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙНА
Түүнийг ирсний дараа охидууд, түүний хүргэд гэхчлэн гэр бүлийн хүрээн дэх шалгалт нь гүнзгийрэх нь үндсэндээ тодорхой болсон. Тэрбээр, хамгийн том эрх мэдэлтэй яам буюу Б.Чойжилсүрэнгийн үед нэг хүргэнээ түүний зөвлөхөөр тавьсан. Тэр нь ТНБД-ын хэмжээнд эрх мэдэлтэй байсан гэгддэг.
Улмаар дээр дурдсанчлан нөгөө хүргэнээ хот руу Ерөнхий архитуктераар оруулж, охиноо ТӨБЗГ-т томилуулсан зэрэг холбоо хамаарлууд ихээхэн анхаарал татаж байна. Нөгөө талд Т.Бадамжунайтай хэдэн жилийн турш дөрөө харшуулан явсан М.Энхболд, түүний нэрээр асар нөлөөтэй байсаар ирсэн 10 жилийнх нь найз, дэд сайд асан Т.Гантулга, туслах асан Ё.Баатарбилэг, Э.Батбаясгалан, Ж.Мөнхбат тэргүүтэй Архангайн фракцийнхан, сахал Д.Эрдэнэбилэг, Ажнай, Алтай Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнбат гэхчлэн урт хар жагсаалт үргэлжилнэ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ