УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Төрийн албан хаагчид албан үүрэг гүйцэтгэж байхдаа архидан согтуурах, ямар нэгэн үйлдэл гаргахыг хуулиар хориглосон. Тиймээс ёс зүйн асуудалд сахилгын шийтгэл хүлээлгэх төрөл оруулах хэрэгтэй.
Төрийн албан хаагч албан үүрэг гүйцэтгэж байхдаа архидан согтуурвал тодорхой хугацаанд төрийн албанаас чөлөөлдөг болмоор байна. Төрийн байгууллагууд өөрийн гэсэн хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй.
Төрийн албанд архийг эгнэгт халах тухай асуудлыг л шийдэх хэрэгтэй. Өдөр тутамд зэвсэг тусгай хэрэгсэлтэй харьцаж байдаг төрийн тусгай байгууллагуудын тухайд хэцүү асуудал. Хална гэдэг үгийг хуульчилж өгөх ёстой.
Мансуурсан, хэлээ хазсан, далжганасан төрийн албан хаагчаар иргэд асуудлаа шийдүүлнэ гэж байхгүй. Тиймээс тэднийг шууд халдаг болох хэрэгтэй. Үйлдлээ ухамсарлах гэдэг үүднээс нэг жилийн хугацаад төрийн албан хаагч архинаас гараад эргээд ажилдаа орж болдог, ноцтой гэж үзвэл шууд халдаг баймаар байна" хэмээв.
Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Хуулийн төсөлд төрийн албан хаагчдад тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага гэж байгаа. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг зөрчих гэсэн заалтыг оруулж өгч байгаа.
Бид судалгаа сайн хийсэн. Тэгэхээр энэ заалтыг ёс зүйн хуульд оруулж өгч байгаа. Халахтай холбоотой заалт орсон. Архи ууж согтуурахаас гадна ёс зүйн олон зөрчлийг давтаж гаргасан бол халах юм" гэв.
Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг "Төрийн албан хаагч архидан согтуурсан 98 зөрчил 2019 онд илэрсэн. Энэ үйлдлээр 2020 онд 37, 2021 онд 75, 2022 онд 153 зөрчил илэрсэн. Зөрчлийн нөхцөл байдлаас шалтгаалаад албан үүргээс нь халах хүртэл арга хэмжээг авсан" гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн