Улаанбурхан, салхинцэцэг өвчний тархалт, вакцинжуулалт олон улсын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-д 40 хүүхэд салхинцэцэг өвчнөөр эмчлэгдэж байна. Насны хувьд 0-5, 5-10, 5-25 насны хүмүүс байгаагаас дийлэнх нь 0-5 насныхан байна. Яаралтай тусламжийн тасгаар 2-3 тууралтат халдварын тохиолдол ирж, иргэд эмчилгээ үйлчилгээ авч байна. Үүнээс Салхинцэцэг өвчний халдварын тохиолдол их бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бурмаа онцоллоо.
Үргэлжлүүлэн "Салхинцэцэг өвчний халдвар нь вирусийнх бөгөөд маш дэгдэмтгий учраас халдварлалт өндөр байдаг. Тиймд салхинцэцгийн халдварын хөнгөн, хүнд зэрэг аль ч хэлбэрээр өвдсөн эмнэлэгт тусгаарлагдан эмчлэх нь зүйтэй.
Уг өвчний халдвар амьсгалын замаар дамждаг. Халдварын урьтал үе дээрээ Улаан бурхан, Улаан эсэргэний халдварын тууралттай адилхан, халуурах шинж тэмдгээр өвөрмөц илэрдэг.
Тууралтын хувьд:
- Толбон тууралт
- Хөврүүн тууралт
- Цэврүүтэй тууралт байдлаар гардаг.
Тууралт нь толгой, хүзүү, нүүр, их бие гээд биеийн бүх хэсэгт нэгэн зэрэг тархаж гардаг. Хэрэв хүүхэд халуурч л байвал тухайн хүүхдэд шинэ тууралт гарч байна гэсэн үг. Хөнгөн бол 3-5 хоног, хүнд бол 6-10 хоног тууралт гардаг.
Салхинцэцгийн халдварын үеийн зөвлөгөө:
- Усанд орох
- Агаар салхинд гарах /бусдад халдвар тараахгүй нөхцөлд/
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх
- Хувийн ариун цэврээ сахих хэрэгтэй" гэлээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй