Авлигатай тэмцэх газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 285 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн.
Тус мэдээлэлтэй холбогдуулан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас АТГ-т энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр албан бичиг ирүүлсэн байна.
Уг албан бичигт “Авлигатай тэмцэх газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ямар нэгэн байдлаар зээл авсан асуудал байхгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл дамжуулсанд хүлцэл өчье гэлээ.
Танай Мөрдөн шалгах хэлтсээс тус санд хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөртэй 16 иргэн, аж ахуйн нэгжийн 285,915,411 төгрөгийн өр төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж Сангийн яамны, Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн талаар 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 06/10313, 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 06/15430 тоот албан бичгээр тус мэдээлэл ирүүлсэн байна.
Үүний дагуу тус байгууллагаар дамжуулан зээлээ төлсөн аж ахуйн нэгжийн хүсэлтээр өр авлагыг хааж тооцоо нийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгдсөн дээрх өр төлбөрийн талаар манай талаас тооцоо нийлэх холбогдох албан тушаалтныг даруй томилон ажиллуулах саналтай байна” хэмээн албан бичигт дурджээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн